Энэ оны зургадугаар сарын байдлаар 128 орны 42 мянга гаруй гадаадын иргэн хувийн хэргээр оршин сууж байна гэж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас мэдэгдлээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу бол Монгол Улсад хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо 84.348, түүний дотор нэг улсын иргэн 28.116 -аас хэтрэхгүй байх учиртай. Дээр дурьдсанаар гадаадын нийт иргэн 42.076 байгаа бол нэг улсын иргэнээс хамгийн олонх болох БНХАУ-ын 27.496 иргэн хувийн хэргээр Монголд оршин сууж байгаа ажээ.