Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

330 мянган ирэх долоо хоногийн сүүлчээр өгнө

“Хүний хөгжил сан”-гаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж, дөрөв, тав, зургадугаар сард тус бүр 330 мянган төгрөг олгохоор төлөвлөсөн. Өнгөрсөн сард эхний ээлжинд олгох 330 мянган төгрөгийг иргэд аваад байгаа. Харин пүрэв гаригаас эхлэн 330 мянган төгрөгийг олгож эхэллээ гэсэн мэдээлэл гарсан хэдий ч өнөөг хүртэл өгөөгүй байна. Энэ талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тодруулахад “Санхүүжилт ороогүй байгаа. Энэ мөнгийг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ”  гэсэн хариулт өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан