Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үерийн бүсэд буусан 2369 айлыг нүүлгэн шилжүүлнэ

Жил бүр л үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлдэг ч тэнд нь эргээд айл буучихдаг. Гурав хоногийн өмнө орсон усархаг борооны улмаас 12 айл үерт автаж орох оронгүй болсон. Нийслэлийн Онцгой байдлаас гаргасан  судалгаагаар нийслэлд өнөөдрийн байдлаар2369 айд үерийн бүсэд зөвшөөрөлгүй буусан байгаа аж. Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 755 айл зөвшөөрөлгүй, аюултай бүсэд амьдарч байна. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газар дүүргүүдийн газрын албатай хамтран үерийн аюултай бүсэд амьдарч байгаа дээрх айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид ч бороо үргэлжлэн орох учир үерийн аюулаас сэрэмжлэхийг ард иргэдэд холбогдох байгууллагынхан анхааруулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан