Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“MongolZ”-ын эцсийн найдвар нь өнөөдөр

Ази тивийн аварга болсон “MongolZ” багийнхан АНУ-д зохиогдсон “MLG Columbus” тэмцээнд оролцох эрхийн эзэд болсон ч Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас удаа дараа татгалзсан хариу авсан билээ. Тэднийг эх орондоо зайлшгүй буцаж ирэх шалтгаантай гэдгээ баталж чадаагүй гэж үзсэн юм. Гэсэн хэдий ч тэд шантралгүй Польшид зохион байгуулагдах гэж буй “Katowice” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангасаар байна. Өнөөдөр тэд Бээжин дэх Польшийн ЭСЯ-нд виз хүссэн материалаа өгөхөөр болсон байна. Харамсалтай нь, виз нь хамгийн хурдандаа ирэх сарын 2-нд гарах боломжтой аж. Тэмцээн эхэлснээс нэг хоногийн дараа Катовиц хотод очих болохоор зохион байгуулагч ESL-тэй өөрсдийн хуваарийг 3.3-3.4нд болгуулахаар ярилцаж байгаа гэнэ. Харин тэмцээний оноолтын дагуу бол “MongolZ” багийнхан ирэх сарын 2-нд “Mousesport” багтай эхний тоглолтоо хийх юм байна. Энэхүү тэмцээнийг том туршлага хуримтуулах боломж гэж харж байгаа тэдний хувьд эцсийн найдвар нь өнөөдөр юм. Ямартай ч визний талаар мэдээлэл ирвэл тухайн үед нь мэдээлэх болно гэдгээ тус багийн хамт олон фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан