Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Олон улсын циркчдийн тэмцээн амжилттай эхэллээ
Олон улсын ес дэх удаагийн циркчдийн тэмцээн Испани улсад өчигдөр эхэллээ. Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банз, дудартай акробатын жүжигчид оролцож буй юм. Түүнчлэн тэмцээний ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын цирк хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ ажиллаж байгаа билээ. Түүний хувьд энэ удаагийн тэмцээн он гарснаас хойш шүүгчээр ажиллаж буй хоёр дахь олон улсын тэмцээн нь юм. Манай циркчдийн хувьд цагийн зөрүү гарахгүй, бэлтгэл хийх цагаа хүлээх гээд багагүй бэрхшээлтэй тулгарч байсан ч амжилтаа ахиулахаар дор бүрнээ хичээцгээж байгаа гэнэ. Оролцсон тэмцээн бүрээсээ шагнал хүртдэг тэдний дээлний захыг энд үлдсэн хамт олон нь мушгиж, чих тавин хүлээж сууна.

0 Сэтгэгдэл