Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Extreme Memory Tournament-2016”-д монголчууд оролцоно
АНУ-ын Сан Диего хотод ирэх зургадугаар сард дэлхийн шилдэг 24 тамирчны хооронд явагдах 75.000 долларын шагналын сантай “Extreme Memory Tournament-2016” ой тогтоолтын тэмцээн болно.

Тус тэмцээний урьдчилсан шалгаруулалт сарын турш онлайнаар явагдаж дүнгээ гаргажээ. Урьдчилсан шатанд манай улсаас зургаан тамирчин оролцохоор шалгарчээ. Мөн Олон улсын их мастер Э.Пүрэвжав "Numbers" төрөлд шинэ дээд амжилт тогтоосон байна. Тэрээр 80 цифрийг 18.06 секундэд тогтоон алдаагүй санажээ.

Тэмцээний финальд өрсөлдөх шилдэг 24 тамирчинд багтаж эх орноо төлөөлөн Олон улсын их мастер Ө.Сэнгэсамдан, 2015 оны өсвөрийн дэлхийн аварга, Олон улсын их мастер Э.Пүрэвжав, их мастер Б.Шижир-Эрдэнэ, олон улсын мастер Т.Энхжин, З.Цэцэгзул, А.Анударь нар өрсөлдөх юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил тус тэмцээнд манай улсын таван тамирчин өрсөлдөж Т.Энхжин "Images" төрөлд 30 дүрсийг 14 секундэд тогтоон алдаагүй санаснаар дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна манайхан авсан мөнгөн шагналаараа Германы тамирчдын дараа хоёрт орж байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан