Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхийн цэвэр усны гачигдал Саудын Арабаас эхэлнэ

Б.БААТАР

Саудын Арабт аймшигт зүйл тохиолдох гэж байна. Тэд цэвэр усны гачигдалд орж эхэлжээ. Алт, газрын тосоор улс орныхөө хөгжлийг хурдасгаж, ард иргэдийнхээ амьдралыг дэлхийн их гүрнүүдээс баян болгож чадсан Саудын Арабт цэвэр усны хомсдол бодитоор нүүрлэв. Тэдний хувьд ойрын 20 жилд цэвэр ус бүрэн шавхагдаж дуусна гэж тооцжээ. Үүнийг эрдэмтэд нотолсон бөгөөд Дэлхийн газарзүйн байрлал, цэвэр усны нөөц, газрын хөрсийг шинжлэн ийн дүгнэлт хийв. Газар доорх цэвэр усны нөөц дуусах аюул Саудын Арабт тулгамдаад байгаа гэдгийг Ерөнхийлөгч болон ханхүү нар мэдэж байгаа ч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэг ч арга хэмжээ аваагүй гэдгийг өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа юм. “Бизнес Инсайдер” нэртэй сайт энэхүү мэдээллийг хамгийн анх дэлгэсэн бөгөөд “Яагаад Саудын Араб гэж, дэлхийн цэвэр усны нөөц дуусаж байгааг хүмүүс ойлгохгүй байна” гэх зэрэг гарчигтай сэрэмжлүүлэг болсон мэдээ мэдээллүүд цацагджээ.

Байгалийн баялаг, газрын тосны тэнцвэрт байдал алдагдсан тул ийнхүү цэвэр усны нөөц шавхагдаж, гамшгийн хэмжээнд хүрч байгааг эрдэмтэд онцолсон. Хөрсний болоод цэвэр усны тэнцвэр алдагдаж, дахиж нөөцлөгдөж болохгүй тийм л байдал ойрхон байгааг цохон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, сэргээгдэшгүй байгалийн гамшигт байдал үүсээд буй аж. Нийгмийн аюултай байдал үүсгэх хэмжээний ноцтой асуудал тулгамдсаныг Саудын Арабын эрх баригчид ойлгож буй болов уу гэж НҮБ-аас асуулга тавьжээ. Энэ бол зөвхөн Саудын Арабын газар нутагт болж буй гамшиг биш дэлхийн нэг цэгт цэвэр усны нөөцгүй болсонд НҮБ санаа зовж эхэлсэн юм. Энгийнээр тайлбарлавал цэвэр ус зөөвөрлөдөг газартай болох нь.

Хөрсний бохирдлыг яг өнөөдрөөс Саудын Арабын эрх баригчид тухайн газарт засварлаж, цэвэр усны нөөц гэхээсээ илүү хөрсөнд анхаарал хандуулах, тухайн нутагт бороо оруулах, байгалийн цогц байдлыг хөгжүүлэх дайны арга хэмжээ авах юм бол нөөцийн хэмжээ буурахгүй байх магадлалтай. Хэрэв тэгж чадахгүй бол элсэн цөл болон хувирч нэг нэгээрээ усны нөөц алга болж халдварт өвчин шиг цэвэр ус бага багаар үгүй болно. Европын улс орнуудаас илүүтэйгээр Саудын Араб цэвэр усыг хайр найргүй хэрэглэдэг гэдгийг судлаачид анхааруулсан удаа бий. Европын холбооны улс орнуудтай харьцуулах юм бол Саудын Араб өдөрт хоёр дахин ус уудаг бөгөөд 10 жилийн дараа тус улс дүүрч цэвэр усны нөөөө улсын мэдэлд авах магадлалтай.

Дэлхий нийтээрээ 2020 он гэхэд усны хомсдолд орно гэж олон шинжээч, судлаач баталсан. Мэдээж энэ асуудал уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй. Анх 1990 онд манай дэлхий дээр 5.5 тэрбум хүн амьдарч байсан бол өнөөдөр 6.9 тэрбумд хүрсэн. Цаашид ч 2020 онд гэхэд 9.3 тэрбум болж өсөх тооцоо бий. Дэлхийн цэвэр усыг нэг аяга ус гэж үзвэл аль хэдийнэ талдаа орчихсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Байгаль хамгаалах сангаас гаргасан судалгаанаас үзвэл  өнөөдрөөс 2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны нэг хувьд нь л ундны цэвэр ус “олдох” тухай судалгаа гарсан байдаг. Хэдийгээр дэлхийн гуравны хоёр нь усаар бүрхэгдсэн байдаг ч 97.5 хувь нь давстай ус. Үлдсэн нь цэвэр ус.. Дэлхийд 7.3 миллиард тонн усыг нэг өдөрт ашигладаг. Энэ нь дэлхий дээр нэг жилд ашигладаг нийт ашигт малтмалын хэмжээтэй тэнцүү дүн. Мөн хүмүүсийн хүнсний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр усны ашиглалт нэмэгдэж таарна.

НҮБ-аас нэг хүний усны хэрэгцээг өдөрт 30-50 литр гэж тодорхойл¬дог. Гэтэл Африк тивийн зүүн өмнөд хэсэгт орших Сомалид өдөрт  8.9 литр, Малид найман литр, Гамби улсад 4.5 литр ус хэрэглэдэг гэж Ройтерс агентлаг мэдээлсэн. Харин  АНУ–д нэг хүн өдөрт дунджаар 500 литр ус хэрэглэдэг аж. Өдөрт 4500 хүүхэд цэвэр аюулгүй усны гачигдлаас болж нас барж байна.

АНУ-н нэгэн хот өдөрт гуравхан цаг устай амьдарч сурч байна. Зүүн өмнөд мужуудад тохиолдсон ган Атланта, Чатанүүга гэх мэт томоохон хотыг айлгаж байгаа бөгөөд Орме хот аль хэдийнэ дусал ч усгүй болсон. Усыг одоо цистернээр л зөөж түгээж байна. Ус өглөөний 09-өөс өдрийн 13 цагийн хооронд ирж энэ үед амьдрал ид цэцэглэж хүмүүс усанд орохоор дугаарлаж, угаалгын машинууд ажиллаж, хүмүүс аяга тавгаа угаана. 55 настай Элизабет Тейн “Энэ зүйлд хэзээ ч дасахгүй” гэж хэлж байна тэрээр цааш нь энэ гурван цагийн хугацаанд амжуулахгүй л бол болдоггүйг хэлж байна. Хурдхан усанд ороод, хоолоо хийгээд, аяга тавгаа угаагаад, угаалгын машинаа ажиллуулна. Мөн хотын захирагчийн хэлснээр энэ хот одоо зөвхөн усандаа хотын төсвийнхөө 75 хувийг зардаг болсон ба тус хотын хүн ам эрс багасах хандлагатай болж. Энэ бол гамшиг ойрхож байгаагийн илрэл. Үүний хамгийн эхний золиос Саудын Араыбын иргэд болж байх шиг байна.

0 Сэтгэгдэл
Манай хот удахгүй усны дутагдалд орно, даанч энэ төрийн нөхөд юу ч ойлгохгүй ...
Хамгийн их уншсан