Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Экспортлогчдоос агаарын бохирдлын төлбөр авахгүй байхаар ярилцаж байна
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, манай улстөрчдийн хэдэн арван жил ярьсан Тавантолгойн нүүр борлогдохгүй болох юм биш үү гэсэн яриа гарч эхэлсэн. Манай гол нүүрсний импортлогч Хятад ч боловсруулаагүй нүүр авахаа багасгах тухай яраи байгаа. Энэ бүхнээс үүдээд Ашигт малтмалын газрын нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхээс нүүрсний үнийн төлөвийн талаар тодрууллаа.

-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөх хандлага байна уу?

-Эхний хагас жилийн төлөвөөр нүүрсний үнэ нэмэгдэх хандлага алга. Тиймээс ерөнхийд нь энэ үнээс нь бууруулахгүй байх талаас нь албаны зүгээс дэмжиж ажиллая гэж ярилцаж байна.  Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Засгийн газарт гурван асуудал оруулахаар ярилцаж байгаа. Нэгдүгээрт нүүрсний жишиг үнийг тогтоох.  Хоёрдугаарт, Агаарын бохирдлын хуулийн дагуу нүүрс экспортлогчдоос агаарыг бохирдуулсны төлбөр гэж авч байгаагаа больё. Гуравт, гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг бууруулах. Тонноос 1500 төгрөг авдаг. Энэ мөнгийг төсөвт суулгасан ч 1000-500 болгож бууруулах санал оруулья гэж ярьж байна.

- Манайх өнөөдөр нүүрсээ  яг хэдэн доллараар  экспортолж байгаа вэ ?

-Ер нь ханш хэлбэлзэж байна. Авсралийн хувьд Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан гээд импортын татвараа хөнгөлүүлсэн. Тэднийх харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж байна. Манай Тавантолгойн нүүрс уурхайн аман дээрээ 26 орчим ам.доллар байна.Хятадын боомт дээр 80 гаруй доллар болж гарч байгаа. Гэхдээ нүүрснийхээ чанараас шалтгаалж байна.
 
-Эрдэнэс Тавантолгой үйл ажиллагаа ямар төвшинд байгаа вэ. “Чалько”-д төлөх өрийн талаар танд тодорхой мэдээлэл байна уу?


-Эрдэнэс Тавантолгой өнөөдөр нүүрсээ хэвийн олборлож байгаа. Чалькотой байгуулсан гэрээний дагуу олборлогч компани нь “Махмахон” байсан. Тус компанийн хувьд хэтэрхий өндөр өртгөөр олборлолт явуулсан учраас гэрээгээ цуцлаад тендерээр Хятадын “ТТ JV CO” гээд компани орсон.  Энэ оны нэгдүгээр сараас олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байна.Зүүн Цанхи  дээр шүү дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр Баруун, Зүүн цанхи дээр олборлолт явагдаж байна. Зүүн цанхи бол өнгөрсөн жил бүрэн зогссон.  Олборлолтын гэрээнээс шалтгаалаад. Чалькогийн өрийн хэмжээг нарийн сайн мэдэхгүй байна. Өр нь бас хүүтэй учраас нүүрсээрээ аль болох хааж байгаа.  Миний хувьд яг хэд үлдсэнийг нь хэлж чадахгүй байна. Тиймээс нарийн тоог нь компаниас нь аваарай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан