Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэнгэлдэхийн машины зогсоолыг 1500-гаар нэмжээ

Наадмын хөтөлбөрийн төслийг хурлаар хэлэлцлээ. Энэ дагуу үндэсний их баяр наадам долдугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхлэх юм байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадаа, Хүй долоон худагт, Сурын талбай орчимд том дэлгэц байрлуулж, наадмын ажиллагааг шууд дамжуулан үзүүлэхийг зохион байгуулагчдад даалгасан байна. Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоолын тоог 1500-гаар нэмж 4500 болгожээ. Хүй долоон худагийн морь барианы газарт 30 метрийн урттай сандал хийж байгаа төдийгүй нийтийн бие засах газруудыг нэмж байгуулна гэлээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд худалдаа үйлчилгээний 500, Хүй долоон худагт 150 гаруй цэг ажиллаж, эдгээрийн 60 хувьд нь хуушуур хийж худалдаалах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан