Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үерийн улмаас гурван дүүргийн есөн айл орох оронгүй болжээ

Улаанбаатар хотод өчигдөр орсон дуу цахилгаантай, аадар борооны үеэр  Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үер буусан тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүний улмаас Баянзүрх дүүргийн “Бага Дарь-Эх”-ийн 21 дүгээр гудамжны 1489 тоотод оршин суугч Б.Гандалай /28 настай, эрэгтэй/, Б.Ганцэцэг /5 настай, эмэгтэй/ нар үерийн усанд урсч байсныг иргэд аварч ГССҮТ-д хүргэсэн байна.
Үерийн улмаас дээрх гурван дүүргийн есөн айл орох оронгүй болж, 25 айлын гэр усанд автаж, 15 айлын хашаа нурж эвдэрчээ. Мөн зургаан автомашин усанд хөвсөн зэрэг дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газар, тухайн дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэсийнхэн ажиллажээ.
Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс болон холбогдох мэргэжлийн байгууллагууд үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, гэр хорооллын айл өрхийн жорлон, бохирын цооногийг соруулах, хуримтлагдсан лаг шавар, хог цэвэрлэх, үерийн хамгаалалтын далан, суваг шуудууг цэвэрлэх, нурж, эвдэрсэн хашааг сэргээн босгох, хөрсөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн байна. Түүнчлэн дүүргүүдийн Онцгой комисс шуурхай хуралдаж, орон гэргүй болсон айлуудад гэр олгох ажлыг шийдвэрлэсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан