Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөрчил гаргасан 203 тээврийн хэрэгслийг баримтжуулан авчээ


Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн улсыйн байцаагчид НЗЦГ-ын албан хаагчид хамтран  зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд автотээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн хангаж ажиллаж байгаа чиглэлээр хяналт шалгалтыг хийж байна. Энэ ажлын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа  автомашинуудад хяналт тавин ажиллаж 203 зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг баримтжуулан авч хаягаар нь торгуулын хуудсыг хүргүүлээд байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан