Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Поп хатагтай Европын орнуудыг ”салхилуулна”
А.АКЭРКЭ

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа дундаршгүй арвин дуунуудаасаа түүвэрлэн нийтдээ 20 цомог сонсогчиддоо өргөн барьсан байдаг. Хамгийн сүүлийн цомог болох “Сэхүүн салхи”-аа үзэгч түмэнд танилцуулахдаа Улаанбаатар хотод VIP тоглолт, мөн Дархан, Эрдэнэт, Хөвсгөл болон өөрийн төрөлх нутаг Төв аймгийн Зуунмодод хүртэл тоглолт хийж олны талархлыг хүлээсэн билээ. Тэгвэл гавьяат жүжигчин маань энэ удаад Швейцарь, Франц, Турк, Норвеги Бельги, Австри зэрэг Европын орноор аялан тоглолт хийхээр болжээ. Уран бүтээлчдийн дундаас үзэгч сонсогчдод хамгийн ойр бөгөөд хамгийн сайн менежменттэй гэдэг түүний тоглолтод охин, хүү хоёроос нь гадна Берлинд амьдардаг дуучин Гэрэл оролцох юм байна. Тоглолтод “Сэхүүн салхи” цомогт багтсан дуунуудаас гадна “Миний сайхан ээж”, “Аав, ээж хоёр минь”, “Содура”, “Миний аз жаргалын дуу” ч багтжээ.

Дашрамд сонирхуулахад, Найрал дууны клуб байгуулах ажлынхаа  хажуугаар Зууны манлай дуучин маань урлагт хүчин зүтгэсэн 30 жилийнхээ ойд зориулж баримтат кино хийж байгаагаас гадна ном бичиж байгаа гэнэ шүү. Харин өнөөдрөөс эхлэх тоглолт нь энэ сарын 24-нд өндөрлөх бөгөөд гавьяат маань сар шинийн өмнөхөн эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл
evropiig salhiluulah ni ch uy ve de, heden mongolchuudaa togloh gej yavaa
Хамгийн их уншсан