Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Брад Рутерфорд: Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах хэрэгтэй

Л.БАТБААТАР

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд Монголын ирвэсийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж олон улсын ирвэс хамгаах сангаас “Хэлэн Фриймэн-2015” шагналаар нэхэн шагнасан билээ.
Энэхүү шагналыг олон улсын “Ирвэс хамгаалах сан”-гийн Захирал Брад Рутерфорд талийгаачийн аавд гардуулсан юм.
Олон улсын “Ирвэс хамгаалах сан”-гийн захирал Брад Рутерфордтой олон улсад цоохор ирвэсийг хэрхэн хамгаалдаг болон бусад асуудлын талаар ярилцлаа.


-Олон улсын “Ирвэс хамгаалах сан”-г хэзээ байгуулсан бэ?
-Дэлхийд нэн ховордсон энэ амьтныг хамгаалах, судлах зорилгоор олон улсын “Ирвэс хамгаалах сан”-г 1981 онд АНУ-ын Сиэтл хотод байгуулсан юм.  Олон улсын “Ирвэс хамгаалах сан” нэн ховордсон тус амьтныг орон нутгийн иргэдтэй хамтран хамгаалах зарчим баримталж ажилладаг. Ирвэс бол дэлхийн хэмжээнд нэн ховордсон амьтан. Дэлхийн 12 оронд л амьдардаг. Нийтдээ 4000-7500 орчим тооны ирвэс бий гэж судлаачид  үздэг. Үүнээс 1000 гаруй нь Монгол Улсад байдаг.

-Монгол Улс хуульдаа дэлхийд нэн ховор энэ амьтныг дархан  цаазтай болгож Улаан номондоо оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, агнаж устгаж болохгүй гэсэн үг. Бусад орон энэ амьтныг яаж хамгаалдаг вэ?
-Энэ 12 орон өөр өөрсдийн орныхоо хуулийн хамгийн дээд зэргийн хамгаалалтад цоохор ирвэсийг оруулсан байдаг. Дэлхийн хэмжээнд нэн ховордсон гэдэг утгаар нь хамгаалалтын асуудлыг  тухайн орны Засгийн газар хариуцдаг.
Засгийн газрууд хууль эрхийнхээ хүрээнд  ирвэс хамгаалах ажлыг зохион байгуулдаг юм. Эдгээр орны байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага нь  олон улсын байгууллагуудтай хамтран ирвэс хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

-Гоёмсог сайхан арьснаасаа болж энэ амьтан ховордов уу. Эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байна уу. Энэ талаар таны бодол?
-Ер нь яагаад ховордов гэдгийг эсрэг талаас нь авч үзье. Дэлхийн хамгийн хүйтэн болон  өндөрлөг газар нутагт амьдардаг учраас байгаль цаг уурын бэрхшээл ховордоход нь нөлөөлдөг болов уу. Цоохор ирвэсэнд учирч байгаа гол асуудал бол нутгийн иргэд болон зэрлэг амьтаны хоорондын зөрчилдөөн юм. Мал иддэг болохоор хороох асуудал зөвхөн Монголд төдийгүй ирвэс нутагладаг бусад оронд ч түгээмэл.
Нөгөө талаар энэ амьтны арьс, эд эрхтэнийг хууль бусаар зарж борлуулах явдал буурахгүй байгаа нь ховордоход нөлөөлдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам зэрлэг амьтдад шинэ шинэ бэрхшээл тулгарч байна. Уул уурхайн хөгжлөөс шалтгаалж зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж байна. Сүүлийн үед, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрлэг амьтдын амьдралд сөргөөр нөлөөлөх боллоо.

-Өмнөгөвь аймгийн Тост, Тосонбумбын нуруунд ирвэс хамгаалах, судлах чиглэлээр ажилладаг залуу тодорхойгүй шалтгааны улмаас амь насаа алдсан. Бусад оронд ирвэс хамгаалагчийн амь насанд халдсан тохиолдол гарч байсан уу?
-“Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан  залуу амь насаа алдсан нь бидний хувьд болон дэлхийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүст маш том гарз хохирол тохиолоо. Дэлхийн хэмжээнд ийм тохиолдол гарсныг сонсч байгаагүй. Гэхдээ байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа судлаачдад янз бүрийн эрсдэл тулгарсаар ирсэн.
Нэмж хэлэхэд, Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нуруу бол цоохор ирвэсийн хувьд маш чухал амьдрах орчин гэдэг нь судалгаагаар тогтоогдчихсон. Энэ газар нутаг дэлхийн цоохор ирвэс хамгаалах чухал газар хэмээн стратеги төлөвлөгөөнд ор­сон юм. Монголын байгаль хамгаалагчид энэ газрыг хамгаалалтад авахаар зорьж байгаа. Тост, Тосонбумбын нуруунд ирвэс судлах, хамгаалах ажил 2010 оноос эхэлснийг бид мэднэ. Бидний зүгээс Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах асуудал хэрхэн шийдвэрлэгдэхийг анхааралтай ажиглаж байна. Саяхан Монгол Улсын Засгийн газар Тост, Тосонбумбын нурууг “Тусгай хэрэгцээний газар” гэсэн ангилалаар хамгаалалтад авсан. Энэ нь тусгай хамгаалалттай газрын статус биш. Ийм хамгаалалтад авснаар зэрлэг амьтанд амьдрах бололцоо олдох үгүйд эргэлзэж байна. Засгийн газар болон холбогдох яам энэ шийдвэрээ эргэн харж “Тусгай хамгаалалттай газар” гэсэн ангилалд оруулах шийдвэр гаргах болов уу хэмээн найдаж байна.

-Олон улсын “Ирвэс хамгаалах сан”-гийн захирлын хувьд Монголын “Ирвэс хамгаалах сан”-гийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Олон улсын “Ирвэс хамгаалах сан”-тай Монголын “Ирвэс хамгаалах сан” ТББ нь урт хугацааны туршид  үр дүнтэй хамтран ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. Миний мэдэхээр, ирвэс хамгаалах ажлын төлөө ихийг хийж бүтээсэн ийм байгууллага ховор. Монголын “Ирвэс хамгаалах сан” нь нутгийн иргэдэд түшиглэн, байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж  ихээхэн туршлагатай хуримтлуулсан.

-Олон улсын “Ирвэс хамгаалах сан” нь гишүүн орныхоо ирвэс хамгаалах чиглэлээр ажилладаг бай­гууллагад санхүүгийн болон техникийн  ямар нэгэн дэмж­лэг тусламж үзүүлдэг үү?
-Нэн ховор амьтныг хамгаалах ажлыг тухайн орны иргэд хийдэг. Үүнийг дэмжих зорилгоор хамтарч ажилладаг. Ер нь санхүүгийн болон техникийн мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг юм. АНУ-д байрладаг Олон улсын “Ирвэс хамгаалах сан” гэдэг байгууллага бусад орны ирвэсийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Монголын эрдэмтэн судлаачид ирвэс хамгаалах болон судлах ажлаа өөрсдөө хийнэ. Харин бидний зүгээс дэмжиж туслах чиглэлээр ажиллах болно. Бусад оронтой ч энэ л зарчмаар ажилладаг.

-Дэлхийн 12 орон ирвэсийг хамгаалж тоо тол­гойг нь өсгөхөд анхаар­даг. Тэдгээрээс аль улс ам­жилттай ажиллаж бай­на вэ. Бусдад туршлага болохуйц амжилтад хүрсэн орныг дурдвал?  
-Энэ 12 орон өөрсдийн хэмжээнд ирвэс хамгаалах  үйл ажиллагаа зохион байгуулж байна. Зарим орны хамгаалах арга нь бодлогынхоо түвшинд хүрсэн байдаг. Тодруулбал, Киргиз улсын Ерөнхийлөгч анх удаа ирвэс бүхий 12 орны төр, засгийн тэргүүнд хандаж  “Цоохор ирвэс хамгаалах стратеги төлөвлөгөө боловсруулъя” гэж уриалга гаргаж төлөвлөгөө боловсруулах ажил  эхлүүлсэн. Энэ утгаараа цоохор ирвэс хамгаалах ажлын бодлогын түвшинд Киргиз улс тэргүүлж явна. Киргиз улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийн 12 орон өөрсдийн стратеги төлөвлөгөөг боловсрууллаа. Улмаар дэлхийн хэмжээний стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол Улс нь цоохор ирвэсийнхээ тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Байгаль хамгаалах ажилд орон нутгийн иргэдийг түлхүү татан оролцуулдагаараа Монгол Улс бусдыг тэргүүлж байна. БНХАУ бол цоохор ирвэсийнхээ тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог. Цоохор ирвэсийн амьдрах орчны талбай томтой. Хятад нь цоохор ирвэс хамгаалах хуулийг хэрэгжүүлэх түвшиндээ илүү анхаардаг. Бутан, Непал зэрэг Төв Азийн орон ирвэс хамгаалах хуулиа сайтар боловсруулсан ба зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг хатуу тусгаж өгсөн байдаг гэх мэтчилэн тус тусдаа онцлогтой.

0 Сэтгэгдэл
Tsoljilt tsag agaariin sorog oorchlolt gan zud gazar hodlolt geed bvh gamshig vvdeh bol ene uls oron tsaashid yah ve
Tusgai hamgaalaltad avahgui bol tsoohor irvesiin hamt mongolyn baigal ami tavih bolno shvv. Uul uurhai baij bolohgui gazar. haa hamaagui hvrch boldoggui uchirtai gazar gej bdag biz dee.
Tsoljilt tsag agaariin sorog oorchlolt gan zud gazar hodlolt geed bvh gamshig vvdeh bol ene uls oron tsaashid yah ve
хамгийн зөв зам бол энэ уул уурхайн лицензийг бүгдийг болих л бна дөө, тэгэхгүй бол газрын баялгаар баяжсан хүмүүс чинь сүүлдээ хүн биш болж хувираад, тэр лалын улсын алуурчдаас ч дутахгүй аймшиг бий болох нь бна шүү дээ
нөгөө талаас нь авч үзвэл мак-ын номтойбаяр биш байгаа, тус газрын эргэн тойрон тэр гишүүний мак, хятадтай хамтарсан шинхуа мак байрладаг гэж бичсэн байсан.халдлага гардаг тэр өдөр тэр нисдэг тэрэг гурвантэсэд ямар зорилгоор ямар хүмүүстэй явав, өвөө эмээ хоёрын хэлдгээр багийн дарга галаахүүгээс хэргийн учиг эхлэх байхаа. МАК Галаахүү, сумын цагдаагын дарга байтугай АН-ыг авилгадаад ард түмний өмч стратегийн орд ЦАГААН СУВАРГА-ыг хувьдаа авчихсан шүү дээ. АҮ-ийн сайд Эрдэнэбат баталгаа гаргаж саяхан Германаас МАК-д олон зуун сая долларын зээл авч өгөхөөр болсон зэрэг нь асар их мөнгө олход саад болоод байсан нэг хээрээр гүйж яваа залууг нухах зэрэг тэдэнд юу ч биш байх.
хамгийн зөв зам бол энэ уул уурхайн лицензийг бүгдийг болих л бна дөө, тэгэхгүй бол газрын баялгаар баяжсан хүмүүс чинь сүүлдээ хүн биш болж хувираад, тэр лалын улсын алуурчдаас ч дутахгүй аймшиг бий болох нь бна шүү дээ
Хамгийн их уншсан