Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Иракийн мисс” калашниковтой эрчүүдийн хамгаалалт дор тодров

1972 оноос хойш буюу 43 жилийн дараа Ирак улс гоо бүсгүйгээ тодруулав. Дэлхийн гоо бүсгүйн тэмцээний стандартын дагуу зохион байгуулсан “Иракийн мисс”-ийн ялагчаар 20 настай Шальма Абдельрахман тодорч, “Би Иракийг урагшаа алхаж байгаад маш их баяртай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ олон нийтэд илэрхийлсэн байна. Ирак бүсгүй “Дэлхийн мисс” тэмцээнд оролцох урилга хүлээж аваад зогсохгүй, энэ мөчөөс эхлэн сайн үйлсэд өөрийнхөө бүх л боломжоор зүтгэх болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.  “Иракийн мисс” тэмцээнийг аравдугаар сарын 1-нд Басра хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан ч, суннитууд тэмцээнийг зохион байгуулагч болоод оролцогчдын амь насанд халдана хэмээн заналхийлсний улмаас хойшлуулсан гэнэ. Тиймээс тэмцээн болж буй танхимыг бүхэлд нь калашников автомат буутай эрс хамгаалж байсан гэнэ. “Иракийн мисс” тэмцээн хамгийн сүүлд 1972 онд болж, ялагчаар Виджан Бурхан ад-Дин Сулийман гэх бүсгүй шалгарч, “Дэлхийн мисс” тэмцээнд оролцсон юм. Гэвч үүний дараа олон нийт бүсгүйд лалын шашны ёсын дагуу шийтгэл ногдуулахыг шаардаж, энэ тэмцээнийг “чөтгөрийн үйл ажиллагаа” хэмээн нэрлэсэн гэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан