Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Байгальд ээлтэй, тохируулах чадвар өндөртэй, найдвартай, эрчим хүчний эх үүсвэр
Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн систем (ТБЭХНС) өнөөдөр 1000 МВт эрчим хүчний хэрэглээтэй. Гэхдээ энэ хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангаж чадахгүй байгаа учраас ОХУ-аас оргил ачааллын үед 300 МВт эрчим хүч импортоор авдаг. Монгол Улсын импортоор авдаг эрчим хүчний нийт төлбөр 130 сая орчим ам долларт хүрсэн бөгөөд стратегийн энэ чухал салбарт гадны нөлөө нэмэгдсээр байна. Зөвхөн ТБЭХНС-ээс хойд хөрш руу урсгаж байгаа валют маань жилд 30-аад сая ам.доллараар хэмжигдэж буй юм.
2020 он гэхэд Монгол Улсын эрчим хүчний чадлын хэрэглээ 1400 МВт, 2025 он гэхэд 2000 МВт хүрнэ гэсэн тооцоотой. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ үндсэндээ жил бүр 10 орчим хувиар нэмэгдсээр байгаа аж.
Эрчим хүчний энэ хэрэгцээг дотоодоосоо хангахын тулд шинээр цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатулгарсан нь маргашгүй үнэн. Өнөөдөр манай эрчим хүчний системд нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд зонхилж байна.
Тиймээс хүлэмжийн хий, дэлхийн дулаарал гэх сэдэв дэлхийг түгшээж эхэлсэн энэ үед бид ч экосистемдээ юун түрүүнд анхаарал хандуулж, сэргээгдэх эрчим хүчний талаар бодох цаг болсон. Нар, салхи, ус бол сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэр гэдгийг аль зуун жилийн өмнө дэлхий дээр батлаад тэр л үеэс буюу 1900 оны эхээр усыг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн билээ. Харин бидний хувьд энэ хөгжлөөс 100 жилээр хоцорсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Усан цахилгаан станцын хөгжил Монгол Улсад ямар төвшинд байгааг сонирхоцгооё.
Монгол Улсад усны цахилгаан эрчим хүчийг ашиглах асуудлыг хагас зуун жилийн тэртээгээс судалж, анхны усан цахилгаан станцыг 1959 онд Өвөрхангай аймгийн Хархоринд Орхон гол дээр барьжээ. 528 КВт-ын хүчин чадалтай энэ станц нь тухайн үедээ боломжийн эрчим хүч үйлдвэрлэгч байсан нь ойлгомжтой. Иймэрхүү бага хүчин чадлын усан цахилгаан станц хэд хэдийг ашиглалтанд оруулж, хөдөөгийн зарим нэг сумыг хангаж энэ нь улирлын чанартай ажиллаж байсан. 2004-2008 онд Говь-Алтайн Тайшир /11 МВт /, Ховдын Дөргөний /12 МВт/ усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг эхлүүлж, 2010 он гэхэд улсад хүлээлгэн өгч баруун аймгуудын алслагдсан сумдын иргэдийг байнгын цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Импортоор эрчим хүч авч, хязгаартай цагаар эрчим хүч хэрэглэдэг байсан хэрэглэгчид дээрх цахилгаан станцууд ашиглалтанд орсны ачаар энэ зуунтай хөл нийлүүлэх боломжтой болов. Гэвч энэ бол манай эрчим хүчний системийг гаднаас хараат бус, найдвартай, эдийн засаг, санхүүгийн хямралд өртөхгүй байх боломжийг хангачихлаа гэж үзэх үндэслэл биш. Усны эрчим хүчийг ашиглаж, ТБЭХНС-д дэм болох том оврын усан цахилгаан станц манай өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад зайлшгүй чухал гэдгийг эрдэмтэд судлаачид эртнээс анхааруулж, сануулж байжээ. Усан цахилгаан станц байгуулахын ач холбогдол гээд тоочвол таны мэдэх мэдэхгүй олон зүйл бий.
Том оврын усан цахилгаан станц байгуулах хамгийн чухал ач холбогдол бол ТБЭХНС цахилгааны горимын тохируулга хангагдаж, систем найдвартай ажиллах болно. Өөрөөр хэлбэл усан цахилгаан станцыг асааж, унтраахад цаг болон үнэ өртөг шаардахгүй. Маневр сайтай учраас оргил ачааллын үед усан цахилгаан станцаа идэвхтэй ажиллуулж, ачаалал буурсан үед тохирсон чадлаар ажиллуулах буюу унтрааж ч болох юм.
Тэгвэл нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын хувьд энэ боломж хязгаарлагдмал. Нэгэнт асаасан зуухыг ачаалал багасчихлаа гээд зогсоох боломжгүй учраас шөнийн цагт ч хэрэглээнээс давсан эрчим хүч үйлдвэрлэсээр байдаг. Харамсалтай нь энэ цахилгаан эрчим хүчийг нөөцөлж авах боломжгүй учир маш хямд үнээр гадагш нь урсгадаг.
Дулааны цахилгаан станц генераторуудыг эргүүлэхийн тулд зуухыг 4-5 цаг бэлтгэдэг. Генераторыг бүрэн зогсоосон тохиолдолд ахиад ачааллахын тулд 6-8 цаг шаардагддаг. Харин усан цахилгаан станцын хувьд залгаж, таслах нь хэдхэн минутын ажил. Чухамдаа тэр л агшны дотор үйлдвэрлэл хэрэглээг тэнцвэржүүлэх хэрэгтэй байдаг. Үүнийг маневрлах чадвартай тохируулгын эх үүсвэр л хийж чадах юм. Дулааны цахилгаан станцаар эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаж, тохируулах эх үүсвэрийн үүргийг гүйцэтгэж, эрчим хүчний системийн горим ажиллагааг удирдах боломжгүй байдаг. Тэгэхээр эрчим хүчний эрсдэлтэй байдалд орохгүйн тулд маневрлах чадвартай томоохон чадлын усан цахилгаан станц зайлшгүй хэрэгтэй байгааг Диспетчерийн Үндэсний Төвийн шуурхай ажиллагааны мэргэжилтнүүд хэлдэг. Усан цахилгаан станц нь баригдаж дууссанаас хойш зах зээлийн савалгаанд хамгийн бага өртөх хямрахгүй үйлдвэрлэл юм. Мөн нүүрсээр ажилладаг цахилгаан станц, нар ,салхины цахилгаан үүсвэрүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог тэнцвэржүүлэн зохицуулж үр ашгийг нь дээшлүүлнэ.
Эрчим хүч бол үйлдвэрлэл нийлүүлэлт хэрэглээ 3 зэрэг явагдан шууд хэрэглэгчийн гарт хүрдэг онцгой бүтээгдэхүүн гэдгийг манай уншигчид андахгүй биз ээ.
Монгол Улсын Засгийн газраас “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”-ийг ажил хэрэг болгон их бүтээн байгуулалт эхлүүлэх шийдвэр 2013 оны арваннэгдүгээр сард гаргасан юм. Төслийн нэгжийг ч байгуулж, захирлаар нь туршлагатай, УИХ-ын хоёр ч бүрэн эрхийн хугацаанд ажилласан хүнийг томилоод байгаа билээ.
Төслийн нэгж чиглэл бүрийн мэргэжлийн эрдэмтэн судлаач, дотоод гадаадын мэргэшсэн багтай хамтран шинэчилсэн ТЭЗҮ-г 20 жилийн өмнөх ТЭЗҮ-ээс бага өртгөөр богино хугацаанд боловсруулсан мөн Байгаль орчны үнэлгээ, урьдчилсан шатны дэд бүтцийн ажил болох автозам, гүүр цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын нарийвчилсан зураг төсөл хийгдсэн бөгөөд археологи палеонтологийн судалгаа авран хамгаалах ажил хийгдсэн байна.
Дэлхийн 250 гаруй усан цахилгаан станцын ТЭЗҮ-г хийж гүйцэтгэсэн,барих байгуулахад нь оролцсон туршлагатай, нэр хүндтэй, дэлхийд эрчим хүчний чиглэлээр 3-т ордог Францын “TRACTEBEL ENGINEERING” компани Эгийн голын усан цахилгаан станц төслийн ТЭЗҮ-г шинэчлэн хийсэн юм.
Тэртээ 1850 онд байгуулагдаж, энэ чиглэлээр тэргүүлэх тус компани нь зөвхөн ТЭЗҮ хийгээд манай ажил дууслаа гэсэнгүй. Эрчим хүчний зах зээлийн судалгаа,ус эрчим хүчний тооцоо, далан барих газар усан сангийн байрзүйн зураг, геологи геофизик, газар хөдлөл чичирхийллийн судалгааг боловсруулжээ. Төслийн ТЭЗҮ-г шинэчлэн хийснээр суурилагдах хүчин чадал нь 220 МВт байсныг 315 МВт хүргэн нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээний өвлийн оргил ачааллыг импортын эрчим хүчээр бус дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаанаар хангах боломжийг нэмэгдүүлсэн юм.
315 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц Эгийн гол дээр баригдсанаар Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг сайжруулж, аваарын нөөцтэй болж, импортын хараат байдлаас бүрэн ангижрана.
2015 оны гуравдугаар сард Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станц төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Сүүлийн жилүүдэд монголчууд зээлийг чухам юунд зарцуулбал үр дүнтэй байж болохыг олон жишээнээс хангалттай мэдэрсэн. Зээл бол халамжийн мөнгө биш. Зээлийг Монгол Улсын цаашдын хөгжилд үр ашигтай, мөн богино хугацаанд зардлаа нөхөх үйлдвэрлэлийн төсөлд зарцуулах нь хамгийн оновчтой сонголт болдгийг дээр дооргүй мэдэрлээ. Олон жижиг зүйлд цацсанаар зээл үр дүнтэй боллоо гэх ядмагхан сэтгэлгээнээс салж эхэлсэн нь үнэхээр сайшаалтай.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ зогсолтгүй нэмэгдэж байгаа учраас гадна дотны хөрөнгө оруулагчид энэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлдэг. Эгийн голын усан цахилгаан станц бол хөрөнгө оруулалтаа аль болох богино хугацаанд нөхөж авах ч бие даасан эх үүсвэр болох тохиолдолд тодорхой нөхцөл шаардлагаар цахилгаан эрчим хүчээ худалдах учраас энэ станцын хувьд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, горим тохируулгын хувьд стратегийн ач холбогдол өндөр учраас төрийн мэдэлд байх шаардлагатай гэдгийг мэргэжлийнхэн албан ёсоор хэлж буй юм.
“Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн захирал Д.Одхүүгээс төсөл хэдэн жилийн дараа анхны хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо хийснийг лавласан юм.
Д.Одхүү захирал “ Эгийн голын усан цахилгаан станцыг 2020 он гэхэд ашиглалтанд оруулна. Ашиглалтанд орсноос хойш 10-15 жилд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө. Дулааны станцууд үйлдвэрлэж байгаа эрчим хүчнийхээ 20 хүртэл хувийг дотоод хэрэгцээндээ ашигладаг бол Эгийн голын усан цахилгаан станц ердөө нэг хувийг л зарцуулах юм. Энэ тооцоогоор 96 сая кВт цаг эрчим хүч дотоод хэрэгцээндээ үйлдвэрлэж зарцуулна гэж тооцвол дунджаар 4,7 сая ам.доллар хэмнэнэ гэсэн үг юм. Мөн нүүрсний хэрэглээг 200 орчим мянган тонноор бууруулна” гэсэн юм.
10-15 жил гэхээр уншигч танд хол сонсогдож байна уу. Тэгвэл та байрны зээлээ хэдэн жилээр авч байгаа билээ. Үүнтэйгээ харьцуулаад нэг бодоод үзээрэй. Таны зээл дуусаагүй байхад энэ төсөл Монгол Улсад үр ашгаа өгөөд эхэлчихсэн байна гэхээр зээлийг үр ашигтай ашиглаж болохын нэгээхэн жишээ болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Улаанбаатар хотоос 450 гаруй км зайд байрлах Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2,5 км газарт жилд дунджаар 606 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх 315 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын бүтээн байгуулалт өрнөнө. Станц ашиглалтанд орсноор үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 220 кВ-ын хоёр хэлхээ бүхий 72,3 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын ТБЭХНС-д нийлүүлэхээр тооцоо хийж, 71,9 км авто зам , Сэлэнгэ мөрөн дээгүүр 320 метр урт төмөр бетон гүүр барих аж. Үндсэндээ орон нутгийн иргэдийн түр хугацааны ажлын байраар хангах их бүтээн байгуулалт энд өрнөнө. Монгол Улсын Засгийн газраас урьдчилсан шатны буюу авто зам гүүр, ЦДАШ-ын ажлыг концессын гэрээгээр хийлгэх шийдвэр гарсны дагуу БНХАУ-ын “Чайна Гэжуба” групп компани шалгарч, энэ ажлыг 13 сарын дотор хийхээр ажлаа эхлээд байна.
Энэхүү Усан цахилгаан станц нь эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан байдлыг бататгаж, хөгжил цэцэглэлт иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой.
“Гадны импортын эрчим хүчээр тохируулгаа хийж байгаа системийг Монгол Улсын эрчим хүчний систем гэж хэлэхэд хэцүү. Хэрвээ Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулчихвал жинхэнэ утгаараа Монгол Улсын эрчим хүчний систем байгуулагдаж, өөрийн тохируулгатай нөөц хүчин чадалтай болох юм.” гэсэн үгээр нийтлэлээ төгсгөе.
-“Эгийн голын усан цахилгаан станц” 2020 онд ашиглалтанд орно-

0 Сэтгэгдэл