Цаг агаар нэлээд халуун байгаатай холбоотойгоор гол мөрний усанд унаж осолдох явдал сүүлийн өдрүүдэ хэд хэд гарлаа. Тухайлбал, өчигдөр гэхэд Булган аймгийн Сэлэнгэ сумын нэгдүгээр багийн “Бухын голын адаг” гэдэг газар “Сэлэнгэ” мөрөнд Орхон аймгийн харьяат 26 настай иргэн унаж осолджээ. Энэ тухай мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлыг газрын албан хаагчид завьтай эрэн хайж анх осолдсон газраас 30 километрийн зайд Хараагийн-Ар гэдэг газраас цогцсыг нь олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн Увс амйгийн Тариалан сумын Бургастай багийн нутагт 16, 13 настай эмэгтэй хүүхдүүд цөөрмөнд усанд унаж осолдсон тухай мэдээллээр албаныхан очиж цогцсыг нь гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.