Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Стэнли Кубрик: Саран дээр хүн буугаагүй, тэр чинь миний авсан зохиомол зураг


Америкийн нэрт найруулагч Стэнли Кубрикийн 15 жилийн өмнө өгсөн  ярилцлага сүлжээгээр тархаж олны анхаарлыг татаж байна. Түүнтэй сэтгүүлч Патрик Мюррей ярилцсан юм байна. Мюррейн үгээр бол тэрээр найруулагчтай энэ ярилцлагаа түүнийг нас барснаас хойш 15 жилийн дараа олон нийтэд дэлгэнэ гэж ярилцлага авахаасаа өмнө тохиролцож гэрээ байгуулсан юм байна.
Нил Армстронг, Эдвин Олдрин хоёрын саран дээр буугаад явж байгаа дүрсийг Кубрик өөрөө Дэлхий дээрх нэг студид авсан гэдгээ ярилцлагын үеэр найруулагч Стэнли Кубрик сурвалжлагчид ярьжээ.

-“Америкийн нийгмийг төөрөлдүүлэх асар том залилан хийсэн хүн дээ би. АНУ-ын Засгийн газар, НАСА-гийн оролцоотойгоор энэ бүхнийг хийсэн. Саран дээр хүн буусан гэдэг нь худлаа, тэр саран дээр явж байгаа хоёр нисэгчийн зураг дүрс ч худлаа, үүнийг хийсэн хүн нь би” гэж Стэнли Кубрик хэлсэн гэнэ.
Кубрикийн үгэнд итгээгүй сэтгүүлч дахин тодруулахад найруулагч түүнд хатуу итгэлтэйгээр “Тийм ээ, энэ бүгд зохиомол зүйл” гэсэн байна.
Сар луу хүн нисгэх нь тэр үеийн ерөнхийлөгч Ричард Никсоны  зүүд мөрөөдөл байсан. Ийм ч болохоор АНУ-ын засгийн газар, НАСА хоёр Кубрикт их хэмжээний мөнгө төлж тэр хуурамч зургийг авхуулсан гэнэ. Ингэж л Америкийн Аполлон-11 хөлөг саран дээр бууж, америк хүн саран дээр явж байгаа дүрс бичлэгийг 1969 оны долдугаар сарын 20-нд дэлхий дахин үзэцгээсэн.

Ингээд 1971 онд Кубрик АНУ-аас Их Британид шилжин ирж суурьшсан. Сүүлийн хэдэн жилд найруулагч өөрийгөө америкийн тусгай алба алах гэж байна гэж мэдэгдэж байсан.  Харин 1999 онд Стэнли Кубрик нас барсныг албан ёсоор бол зүрхний шигдээсээр нас барсан гэсэн ч олон шинжээч түүнийг алсан гэдэг юм.
Найруулагчийн эхнэр Кристиана Кубрик ч нөхрийгөө нас барсны дараагаар  бас саран дээр хүн буусан гэдэг нь “АНУ-ын ололт амжилт, нэр хүнийг аврахын тулд” хийсэн зохиомол зүйл гэж баталж байсан юм.

0 Сэтгэгдэл
Yamar kino bdiin
АНУ саранд хvн нисгэсэн нь бодит vнэн юм аа.Vvнийг нь Оросууд ч баталдаг юм. Харин хvн саран дээр туг зоочихоод яваад байгаа бичлэг Харин хуурамч байж магадгvй юм,яаагаад гэхээр Нил Армстронг болон бусад сансрын нисгэгч нар Яг саран дээр буугаад хартал тэдний хелгеес нэлээн зайтай эсрэг талд нь vл ойлгогдох ,Харь гаригийн гэж хэлмээр хэд хэдэн сансрын хелег эгнээд зогсч байсан гэдэг.Юун бичлэг Энээ Тэрээ шалуухан эх дэлхий рvvгээ тэд буцаад ниссэн байгаа юм.Тэгээд Америкууд vvнийгээ нууцлахын тулд хуурамч бичлэг хийсэн гэдэг юм билээ.Оросууд Яг энэ тvvхийг егvvлсэн кино хийсэн юм.Тvvнийг хvмvvс олж узэх хэрэгтэй.
Yamar kino bdiin
galgolomt
AMERIKIIN DELHIIN ARD TUMNUUDIIG MUNHRUULSAN OLON BARIMTIIN L NEG NI ENE.
unen baij magadgui ee. Uneheer buusan yum bol dahiad yagaad sar ruu yavahgui naigaa yum
Ану мон сайхан залилан хийжээ.
Хамгийн их уншсан