Авто тээврийн албан татвар хураах ажилтай зэрэгцээд үзлэг оношлогоонд орох хугацаа тавдугаар сарын 31-нд дуусч байгаа гэсэн ташаа ойлголт зарим жолооч нарт байгаа юм. Харин үзлэг оношлогоо жилийн турш явагдана гэдгийг Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албанаас мэдэгдэж байна. Үзлэг оношлогоонд ороход тухайн тээврийн хэрэгслийн тогтоосон хугацаа гэж бий. Тухайлбал жолооч 2011 оны зургадугаар сард үзлэг оношлогоонд орсон бол 2012 оны зургадугаар сард үзлэгт орох ёстой. Долдугаар сард үзлэгт орсон бол жил бүрийн долдугаар сардаа багтааж үзлэг, оношлогоондоо орно гэсэн үг. Тиймээс бүх жолооч тавдугаар сард заавал үзлэг оношлогоонд орох гээд байх шаардлагагүй. Харин татвар, даатгалын төлбөр, агаарын бохирдлын төлбөрөө төлөхийг анхааруулж байна.