Гадаад зах зээлд нүүрс борлуулдаг улс орнуудаас экспортын татваргүй ганц улс нь манайх гэнэ. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд экспортын нүүрсээс долоон хувийн татвар авах хуулийн төсөл санаачлан өргөн барилаа. Бусад орон 6.5-25 хувь хүртэл татвар авдаг байна. Нүүрсний экспортын татвараар нэг жилд улсын төсөвт орох орлого нь 488 тэрбум төгрөг буюу 370 сая ам.доллар болно. Энэ мөнгийг нийслэлийн гэр хороололд инженерийн шугам сүлжээ байгуулах ажилд зарцуулах гэнэ. Нийслэлийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбоход 1.8 их наяд төгрөг хэрэгтэй байгаа аж. Хэрэв манай улс гадагш гаргаж байгаа нүүрснээс татвар авдаг болчихвол гурван жилийн татварын мөнгөөр л гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох боломжтой аж.