Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.Болд: “Мартагдашгүй” тоглолтынхон бидний нэрийг зөвшөөрөлгүйгээр ашигласан
А.АКЭРКЭ

Нэгэн үе уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж байсан “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Гайс” хамтлагийнхан өнгөрсөн аравдугаар сард “Мартагдашгүй” нэртэй тоглолт хийж фэнүүдийнхээ цөсийг хөөргөж чадсан. Тухайн үед ганцхан өдөр тоглогдсон болохоор дахин тоглооч гэдэг хүсэлтдээ дарагдаад байсан билээ. Хэдийгээр дахин тоглохгүй гэдэг тайлбарыг удаа дараа өгөөд байсан ч энэ сарын 18-нд нэгдэхээр болсон сайхан мэдээг дуулгасан. Харамсалтай нь, энэ удаагийн тоглолтод “Камертон”-ыхон оролцохгүй юм байна. Учрыг нь тус хамтлагийн ахлагч дуучин Д.Болдоос тодруулахад “Манайх анхнаасаа оролцоно гэж яриагүй. Манай хамтлагийн нэрийг ашиглаж рекламаа явуулсан байна билээ. Ямар ч гэсэн рекламнаас нь нэрээ авахуулсан” гэв. Харин өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар бол “Камертон” хамтлагийнхан бизнесийн хатуу гэрээтэй учраас энэ удаагийн тоглолтод оролцох боломжгүй болсон гэнэ.

Ийн дахин нэгдэх болсон шалтгаан нь дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубийн нээлтэд зориулагдсан аж. Харин нэгэн баярт мэдээ дуулгахад, энэ удаагийн “Мартагдашгүй” тоглолтод “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” хамтлагийнхан нэгдэж улам олуулаа тоглохоор болжээ. Тоглолтын тасалбарын үнэ эцсийн байдлаар гараагүй байгаа аж. Ямартай ч, энэ сарын 12 гэхэд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг болон тасалбар нь хэдэн төгрөг болохоо дуулгана гэдгээ зохион байгуулагчид нь мэдэгдэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан