Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ойрын 10-20 жилд японы ажлын байрны талыг робот эзэлнэ

Ойрын 10-20 жилд өнөөдөр японд хүмүүсийн хийж байгаа ажлын талаас илүү хувийг нь хиймэл хүн буюу робот гүйцэтгэнэ гэнэ. Тэд том худалдааны төвийн ажилтан, таксины жолооч, зочид буудлын цэвэрлэгч, хамгаалалтын албаны ажилтан зэрэг ажлуудыг хийх болно гэжж Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүдийн оролцоотой Номурагийн судалгааны хүрээлэнгийн илтгэлд дурдсаныг NHK телевиз  дамжуулсан байна.
Японы хөрөнгө оруулалтын “Номура секьюритиз” гэдэг тэргүүлэх банкны дэргэд ажилладаг Номура хүрээлэнгийн шинжээчид японд хамгийн түгээмэл, тэгээд зайлшгүй чухал ажлын байруудыг компьютерээр орлуулж болох эсэхэд судалгаа хийж 601 төрлийн ажлаас 235-ыг нь робот хийж гүйцэтгэж чадах юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Өнөөдөр Японд 25 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь тус улсын ажиллах хүчний 49 хувь болж байгаа юм.
Судалгаанаас үзэхэд хүмүүстэй идэвхтэй  харьцдаг эмч, багш, аяллын хөтөч, үсчин зэрэг ажил мэргэжлийг робот орлон гүйцэтгэж чадахгүй гэж гарсан байна. Мөн авьяас чадвар шаардсан нарийн мэргэжил болох хөгжимчин, кино найруулагчийн ажлыг ч робот орлож амжихгүй гэжээ.
Шинжээчид бас технологийн ийм хөгжил нь зарим ажил мэргэжлийг бүр байхгүй болгоно гэсэн байна. Японы хүн ам хурдацтай хөгширч, ажиллах хүч дутагдах явдал өсч байгаагаас үүдэн ийм судалгаа явуулсан байна. Японы өнөөгийн хүн амын өсөлт, наслалт хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд энэ улсын нийт хүн амын 36 хувь нь  65-аас дээш насны хүмүүс болно гэж хүн ам зүйн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан