Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадууд хүнийг клоны аргаар хувилахад бэлэн гэдгээ зарлалаа


Хятадын эрдэмтэд тун удахгүй дэлхийд хамгийн том “Эсээр хувилах үйлдвэр” гэсэн төсөл хэрэгжүүлж хүмүүсийг клоны аргаар хуилахад бэлэн болно гэдгээ зарлалаа. Одоо үүнд саад болж мэдэх ганц зүйл нь олон нийтийн хандлага л байна гэж тэд үзэж байна. Энэ талаар ирээдүйн үйлдвэрийн гүйцэтгэх  захирал Сю Сяочун мэдэгдсэнийг France-Presse агентлаг дамжуулжээ.
Хятадын Boyalife Group компани өмнөд Солонгосын Sooam Biotech Research Foundation компани, умард Хятадын Тяньжин дахь Шинжлэх ухааны академитай хамтран эсийн аргаар  хувилах дэлхийн хамгийн том үйлдвэр барьж байгаа тухай мэдээлэл урьд нь гарч байсан юм. Энэ үйлдвэр ойрын хэдэн сарын дотор ажлаа эхэлж үнээ хувилж эхлээд 2020 он гэхэд жилдээ нэг сая үхэр гаргахаар төлөвлөж байгаа  юм байна.
Цаашдаа энэ үйлдвэр хурдны морь, цагдаагийн мэргэшсэн эрэлч нохой зэргийг ч гаргана гэнэ.
Хамгийн сонирхолтой нь үйлдвэрийн удирдлага хүнийг хувилан гаргаж болно гээд Сю Сяочун “Технологи бол блээн байгаа. Хэрвээ албан ёсоор зөвшөөрөх юм бол нэг их төвөгтэй биш” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Тэрээр одоохондоо хүнийг хувилах ямар нэгэн туршилт хийгээгүй гэж онцолсон байна.

0 Сэтгэгдэл
buhel buten hun huvilj bga yum chin donor erhten ene ter ymr ch asuudalgui bolohiin bishu
өөрийгөө хувилуулчихаад ажилдаа явуулж өөрөө амрах юмсаан
wowo eejiigee huviluulah yumsan
Би элэгний хатууралтай Гэр бүлдээ хэдэн жил харагдмаар байна.Хувилуулвал яаах бол
Хамгийн их уншсан