Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг.
Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг \ заавал хониных\
Бэлдэх
ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг
уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг
сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.
Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад
сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж
хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног
үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.
Дэг:
Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй.
Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ
үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.
Үр дүн: Энэ
эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж
идэх, ууж байсан , тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ
мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.
Эх
сурвалж: Худалдааны техникумын багш агсан өндөр настан Минжүүрийн Норов
энэ жорыг өгч буян болсон юм. Жорыг тэмдэглэж авсан Л.Базаррагчаа
2007-09-17
Орос ардын эмчилгээний гайхамшигт жорууд
-Тараг,
ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх: Тараг 1 аяга, ургамлын тос 1
хоолны халбага хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх
түргэн анидаг.
-Шар шавраар ходоодоо 3 хоногт эмчилсэн туршлага:
Зангидсан гараас арай жижгэвтэр шар шаврыг 1л саванд ус хийгээд
буцалгана. Хөрснийх нь дараа халбагаар хутгаж байгаад цайны аягаар ууна.
Ходоод хорсох дороо л намдана. Өдөрт 3 удаа хоолны өмнө цайны аягаар
ууна. 7 хоног уухад шарх гүйцэд эмчлэгдэнэ.
-Ходоодны хүчил
ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх хятад жор: 1ш өндөгний хальс, ус
140мл Бэлдэх арга: Угааж нунтаглана. Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан
усаар даруулж ууна. Курс эмчилгээ нь 14 хоног.