Талын агуй – Хамгийн том , хамгийн үзэсгэлэнтэй Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Шилийн богд уулаас баруун хойш 14 километрт оршино. Тэгшхэн талын уудам хөндийд тогтсон гурван тусдаа тасалгаатай агуй юм. Орох амны дэргэд овоо босгосон байдаг. Талын агуй нь Монгол оронд одоогоор мэдэгдээд байгаа агуйнуудаас хамгийн том төдийгүй хамгийн үзэсгэлэнтэй нь байжээ. Агуйн амаар босоо хүн багтахгүй учир бөхийж орно. Дөнгөж ормогц бараг эгц доошилдог. Агуйн нийт урт нь 240 метр, нийт багтаамж нь 10 мянган шоо метрээс илүү ажээ.
Хойд Цэнхэрийн агуй – Эртний чулуун зэвсгийн өв Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зосон зургууд нь дүрслэлийн агуулга, зохиомж арга зэргээрээ дэлхийн палеолитын үеийн түүх соёлын судлалд чухал байр суурь эзэлдэг. Уг агуй нь шохой чулуун тогтоцтоцтой дотроо бөмбөргөрдүүоройтой, шалнаас адар хүртэл 20 орчим метр өндөр. 1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн сайхны их авъяастай, агуйг "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр дэлхийн соѐлын эртний чулуун зэвсгийн өвд бүртгэж авсан байна. Гурван цэнхэрийн агуй Монголын 9 гайхамшгийн нэг хэмээх батламж авсан байгаа.
Цагаан агуй – Хуучин зэвсгийн үеийн хүн амьдарч байсны гэрч Баянхонгор аймгийн нутаг Бага Богд уулын өмнөд хэсэгт Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай оршино. Уг агуй цул шохойн чулуун уулын бэлд шохойн чулуун уулыг хөндлөн огтолсон гүн хавцалд баруун тийш харсан 3.5 метр өргөн, 3.2 метр өндөр амтай. Агуйн нийт урт 44.1 метр, 4.5 метр дундаж өндөртэй, 4.4 метр дундаж өргөнтэй. Хоорондоо нарийн хонгилоор холбогдсон дөрвөн том танхимтай. Цагаан агуйгаас олдсон олдворуудыг францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж ОЛДУВАЙН үеийн чулуу зэвсэг үйлдвэрлэх арга технологиор хийгдсэн болохыг тогтоожээ. ОЛДУВАЙН үе нь манай тооллын өмнөх 800000-700000 жилийн үеийг хамарна.Монгол нутгаас хуучин зэвсгийн үеийн хүний амьдарч байсан, тэр тусмаа “Соёлт” давхарагт хөрсний гүнээс чулуун зэвсэг олддог тийм агуй одоо хир нь өөр газруудаас олдоогүй байна.
Цагаан дэлийн агуй – Доргилтоор нээгдсэн Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Их нартын хадны зүүн талын төгсгөлийн цав толгодын дунд Айраг сумын төвөөс баруун тийш 30 гаруй км зайд оршино. Цагаан дэлийн агуй нь 1968 онд хайлуур жонш авч байсан 27-р сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нурж нээгджээ. Анх орсон хүмүүс агуй дотор ус мөс, бүтнээрээ шахам байсан нохой шиг толгойтой том амьтан, өөр бусад амьтны яс маш их байсныг олж үзээд ШУА - д захиа бичиж судлан үзэхийг хүсэж байжээ. Цагаан дэлийн агуй хоорондоо холбоотой 2 том танхим, үндсэн 4 гол хонгилоос бүрэлдэнэ.
Ловончомбын агуй – Аман дээр нь сүм байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Агуйт уулын баруун үзүүрийн төгсгөлд бий. Агуйт уул нь баруунаасаа зүүн тийш сунаж тогтсон 1278 м өндөртэй говийн нам уул юм. Агуйт уулын зүүн урд талын бэлд Агуйтын хийд гэж том хийд байжээ. Энэ хийдийн буурь, Агуйт уулын орчныг үзэж сонирхоход хүн ихтэй, том хийд байсныг гэрчлэх ажээ. Агуйт уул том жижиг олон агуйтай бөгөөд эдгээрийг засаж тохижуулж янз бүрийн зорилгоор ашиглаж байжээ. Эдгээрийн дотроос хамгийн том нь хийдийн тууриас хойд зүгт 1000 орчим метр зайд орших нутгийн ард түмэн Ловончомбын агуй гэж нэрлэдэг агуй юм. Энэ агуй хийдийн хойд хамар даваад ороход зүүн тийш харсан том хадан цохионы ёроолд далайн түвшнээс дээш 1170 метрт зүүн тийшээ харсан 1.3 х 1.0 м хэмжээтэй нэг амтай. Агуйн аман дээр томоохон сүм байсан ба түүний хана суурийн үлдэгдэл хагас дутуу үлджээ. Сүмийг барихын тулд 15 х 10 м талбайг 2 м гаруй өндөр чулуун суурь өрж тэгшлэн талбай гарган сүм агуй хоёрыг шууд холбож барьсан байжээ.
Гурван Зээрдийн агуй – Хамгийн эртний Бан олдсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Монгол улс, БНХАУ-ын хилээс арав гаруй км–т Гурван Зээрдийн овооны ар бэлд 1150 метр өндөрт оршино. Агуй нь уулынхаа төгсөх үзүүрийн баруун хойд талд байрлана. Агуйгаас баруун тийш тачирхан өвс ургамалтай тэгш шал хоолой үргэлжилнэ. Агуйн баруун хойд талд нэг км орчим зайд 1100 м өндөртэй цайвар шаргал өнгөтэй сонин тогтоцтой зэрэгцээ гурван үлдэгдэл уул бий. Агуйн нэр эдгээр уултай ч холбоотой байж болох юм. Энэ нэг ширхэг бүтэн бана, 3 ширхэг баныг хугалан авсан суурь олдсон нь манай орны агуйнуудаас олдсон бануудын дотроос хамгийн эртнийх нь юм.
Даян дээрхийн агуй – Тахидаг сахиустай Цагаан-Үүр сумын төвөөс 35 км-ийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд, зүүнээс нийлэх хавцал аманд байдаг. Даян дээрхийн агуйн амсар нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй юм. Агуй том жижиг гурван амтай. Агуйн том ам 3х4 метрийн хэмжээтэй, нөгөө хоёр нь түүнээс бага юм. Үүн рүү орохын тулд тусгай модон шат хэрэглэдэг. Агуй нэгдүгээр давхраас хоёрдугаар давхар хоёрын хооронд босоо зай 14,7 метр өндөр юм. Хоёрдугаар давхрын том тасалгаа нь баруун хойш чиглэсэн 4 метр өндөр, 3-5 метр өргөн 24 метр урт юм. Эл тасалгаанд олон жижиг хонгил тал тал тийш салбарласан байдаг. Эл тасалгааны шалан талын хэсэг гүн худаг мэт жижиг нүхтэй, гурван том баганатай. Энэ нь шил мэт тунгалаг өнгөтэй. Нэгийг нь хүмүүс зориуд хугалсан байна. Энэ тасалгаанаас зүүн өнцөгт 2 метр өндөр нарийн босгыг давж, нүүхээр шургаж буугаад нарийн хонгилоор явсаар дараагийн тасалгаанд орно. Эл тасалгаанаас агуйн мухар хүртэл том жижиг найман тасалгаа байдаг. Агуйн мухарт хана дээврээс нурсан хад чулуу байдаг. Үүнийг нутгийнхан цагаан асга гэдэг. Энэ нь нилээд сүүлийн үед нурсан. Түүнээс цааш үргэлжилж хил гардаг байсан тухай нутгийн хүмүүс ярьдаг. Агуйн амнаас энэ хүртэл агуйн 170 метр орчим гэж судлаачид тогтоосон. Агуйн аманд 2 метр өндөр чулуун овоо байдаг. Сайн ноён хан Намнансүрэн өөрийн сангаас хөрөнгө зардал гаргуулан, Даян дээрхийн сахиусыг тахиулдаг байжээ.
Хэвтээ Босоогийн агуй - Усны элэгдэлээр үүссэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Цагаан суварга хэмээх үзэсгэлэнт газрын ойролцоо оршино. Монгол оронд мэдэгдээд буй элэгдэл , эвдрэлийн гаралтай агуйнаас хамгийн том нь юм. Энэ агуй нь наанги шаварт уруйн усны элэгдэлээр үүсэн байдаг. Агуй 102 метр урт, 204 м / кв талбайтай томоохон агуй юм. Агуй хоёр амтай. Хойд амаар нь орвол явган сууж явах боломжтой бөгөөд цааш явсаар их танхимд орвол босоогоороо чөлөөтэй явах боломжтой болдог.