Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бид хониныхоо ноосноос ноолуурыг нь ялгаж авдаг болно

Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуй тэр дундаа ноос ноолуурын салбар ихээхэн үр өгөөжөө өгдөг. Гэвч боловсруулах тоног төхөөрөмж байхгүйгээс түүхийгээр нь экспортолсоор байна. Харин ШУТИС-ийн хэрэглээний механикийн профессорын сургуулийн ахлах багш П.Баасансүрэн Агаарын урсгалаар хонины ноосноос ноолуур ялгах  төхөөрөмжийн судалгаа хийжээ. Тэрээр энэ судалгааны ажлаараа БСШУ –ы сайдын нэрэмжит докторын дараахь судалгааны инновацад чиглэсэн тэтгэлэгт хамрагдсан юм. Түүнтэй ярилцлаа.

-Ноосоо бүрэн боловс­руулж, ашиглаж чадахгүй байгаа энэ үед өөрийн тань судалгаа их сонирхол татаж байна. Ийм төхөөрөмж хийх санаа хэзээ төрөв?
-Багш маань өнгөрсөн жил  Өвөрмонголын Бу­гат хотод очоод хонины ноос­ноос ноолуурыг нь ял­ган, түүгээрээ ноолууртай тэнцэхүйц бүтээгдэхүүн үйлд­вэрлэн  Европын зах зээлд нийлүүлж байгааг харсан юм билээ. Тэгээд багш­тайгаа хамт машиныг нь судлаад ноо­луу­раас хялгасыг нь ялгадаг тохир­гоо хийж үзсэн. Ялгалтаар ноолуур гарч байс­ан. Гэхдээ хони­ны ноолуур их урт байдаг ч энэ машинаар ял­гахаар богинос­сон. Уг нь, ноолуур урт байх тусам сүлжмэл бүтээгдэхүүний чанар сайн болдог юм. Өөрөөр хэлбэл, олон эрчлээсэнд орохоор утас бөөсрөхгүй сайжирдаг гэсэн үг. Тэгэхээр энэ арга маань  болохгүй байсан болохоор  агаарын урсгалыг ашиглая гэж шийдсэн. Монгол хонины зарим нь  нарийн ноостой  байдаг. Тухайлбал, сартуул үүлдэрийн хонины ноос ноолууртай ижил шинж чанартай байдгийг судлаачид тогтоосон.

-Тэгэхээр агаарын урсгалыг хэрхэн ашиглаж, ноосноос ноолуур ялгана гэсэн үг вэ. Технологийнхоо талаар ярихгүй юу?
-Агаар механик харилцан үйлчлэлийг багасгадаг учраас жингийн зөрүүгээр сордог. Мөн ноолуурын уртыг ч хадгалдаг болохоор  энэ аргыг ашиглая гэж бодсон хэрэг. Өвөрмонголын Баян нуур хотод ялгах ноосныхоо дээжийг явуулсан. Бидний эцсийн зорилго ноолуурын шинж чанарт тохируулсан машин ашиглах, монгол хонинд тохирсон төхөөрөмж зохион бүтээх юм. Энэ ажлыг маань БСШУЯ-ны залуу эрдэмтдийг дэмжих тэтгэлгээр санхүүжүүлж, дэмжлээ.

-Судалгааны ажил хэзээ эхэлсэн бэ. Дуусах хугацааны тухайд?
-2002 оноос эхлэн ноолуур боловсруулах тоног төхөөрөмжийн сэдвээр ажилласан. Төсөл маань хоёр жилийн хугацаатай. Гэхдээ тоног төхөөрөмж зохион бүтээхэд их хугацаа шаардана л даа. Бид эхний ээлжинд шийдлээ гаргаад патентлуулаад олон улсын төвшинд хүргэнэ. Түүний дараа үйлдвэрлэгч  орнуудад зарна.

-Манайд ноолуурын салбарт хэрэглэх тоног төхөөрөмж хангалттай байдаггүй гэдэг. Байгаа хэд нь Хятадынх. Үүнийг ноолуур боловсруулахад зориулсан анхны бүтээл гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө  манай ноолуурын салбарт ашиглаж буй тоног төхөөрөмжүүд хятад хонины ноолуурын шинж чанарт тохирсон байдаг. Монгол ноолуурын шинж  уртлаг, нарийн байдаг юм. Тиймээс зохицохгүй тал бий. Япон,Итали, Английн тоног төхөөрөмж гэж бий л дээ. Гэхдээ ноолуур Хятад, Монголд байдаг. Дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын  30 гаруй хувийг Монгол, 60 хувийг нь БНХАУ,  арван хувийг нь  Дундад Азийн улсууд бэлтгэдэг гэсэн судалгаа байдаг. Ноолуурын шинж чанарыг авч үзэхдээ Хятадын ноолуураар жишээ авдаг. Яахав, манай хөдөө аж ахуйн салбарт Хятадын самнах машинуудыг их хэрэглэж байгаа. Харин сүүлийн үед Японы хамтарсан үйлдвэрүүд манайд зориулсан тоног төхөөрөмж нийлүүлж байна. Тухайлбал, “Туяа” ХХК байна.

-Судалгааны багийн бүрэлдэхүүнд хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Нэхмэлийн хүрээлэнгийн захирал доктор Энхтуяа болон Баяртбат гээд докторант бий. Төсөл шинэ учраас төгсч буй залуучуудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Шинжлэх ухаан, технологи судалгааны ажил хийхээр туршилт хийх гэхээр газар олддоггүй гэдэг. Та нарт хамтран ажиллаж, туршилт  хийх компани олдож байна уу?
-Туршилтуудаа хийх гэхээр үйлдвэрүүд хүлээж авдаггүй. Гэхдээ бидний ажлыг Япон Монголын хамтарсан “Санширо” ХХК дэмжээд хэрэгцээт тоног төхөөрөмжийг нь гаргаж өгч  ажиллах боломжоор хангаж өгсөн. Цаашдаа судалгааны ажил маань бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа.

0 Сэтгэгдэл
хамгийн сайн гэхиймүү арай дээр нь ардчилсан нам л байна даа
ardchilsan namd amjilt husii uls orond min ihiig hiij buteegeerei
shudraga yosiiig togtoooyo bi ardchilsan namiiig demjij bn
ardchilsan namd amjilt husii uls orond min ihiig hiij buteegeerei
ХАР ҮҮЛ АРИЛЖ ХАРАНХУЙ ҮГҮЙ БОЛНО АРД ИРГЭД НЭГЭН ДУУГААР АРДЧИЛАЛД БАЯРЛАЖ ХООЛОЙ НЭГТГЭН
Unuudriiin baigaa bdal nadad bolon bidend taalagdahgui bn mongold shudragta yos gj alga...Namaig yalgadaggui deelerlhdeggui tiiim l turtei bolmooor bn
Zaluusaa bigd ardchilaltai hamt biz dee bid bigd l sanaa niilj negdehgui bol manai uls uls bish bolood baina. Zaluusaa OLUULAA negdie eeee
mongolchuud bid bayn chineeleg amidrah erhtei...mon ireeduigee buteeh uurgetei....ene erh uureg 2oo bieluuhiin tuld bi ardchilaliig demjij bna
хүүхдүүд минь энэ байлаа завхарсан юмаас гарах цаг нь болийн биш үү
олуулаа хамтдаа хөгжье
цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн цаадуул чинь бидэнтэй хамт ардчилалыг авч ирэх гэж өлсгөлөн зарлаж тэмцэж явсан улс шүү дээ. өчигдрийн тэр л итгэлээрээ өнөөдөр бидэнтэй хамт олуулаа ялж ардчилалаа мандуулах гэж тэмцэж яьаа улс шүү дээ. АН аа 2 гараа өргөөд дэмжиж байна дэмжээрэй хүмүүсээ
hamtdaa ardchisan namaa demjeed ugii
Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!
Хамгийн их уншсан