Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Хувьсал”-ынхан дэлхийн стандартыг хангасан кино хийнэ

“Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом” гэх уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргээд багагүй магтаал, сайшаал урамшуулал, тэр ч байтугай шилдгийг шалгаруулах наадмаас нь хүртэл шагнал авсан билээ. Энэ хугацаанд тэд зүгээр суулгүй, яавал Монголынхоо кино урлагийг дэлхийн төвшинд хүргэх вэ гээд багагүй судалгаа хийжээ. Үр дүнд нь Монголын зохиолч, найруулагч, зураглаач, жүжигчдэд дэлхийтэй өрсөлдөхүйц ур чадвар нь бүрэн дүүрэн байна гэдэг нэг л зүйлийг ойлгосон гэнэ. Монголын уран бүтээлчид хийсэн бүтээл яагаад Оскарт, Канийн наадамд нэр дэвшиж болохгүй гэж үзээд хамтдаа хүчээ үзэхээр шийдэж техникийн үзүүлэлт, уран бүтээлчдийн ур чадвараараа дэлхийн стандартыг хангасан бүтээл хийе хэмээн зорьж ажиллаж эхэлсэн байна.

Тэдний ээлжит дэлгэцийн бүтээл болох 2016 онд нээлтээ хийх “Атганд үлдсэн эрдэнэ” хэмээх бүтээлээ техник үзүүлэлтийн хувьд дэлхийн кино урлагийн стандартад нийцүүлэхээр зорьж, АНУ-д өнгө шүүлт, болон дуу, чимэглэлийн ажлаа эхлүүлсэн аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан