Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт хувьцааны бичилт хийж эхэллээ

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга Ч.Эрдэнэбулганаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хувьцаа авах иргэдийн дэвтэрт бичилт хийж эхэлсэн гэв үү?
-Судалгаагаар хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй болон хувьцааныхаа тодорхой хэсгийг худалдаж, үлдэх хувийг нь эзэмшихээр болсон нийт сая 238 мянган иргэн байна. Эдгээр иргэний “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт  “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хөрөнгийн дүнг бичиж, баталгаажуулах ажил улс орон даяар эхэллээ. Эхний ээлжинд “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс баталгаажуулан ирүүлсэн 1072 ширхэг хувьцаагаа бүрэн эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийнэ. Дараагийн удаад 1072-оос бага хувьцаа эзэмшиж байгаа, өөрөөр хэлбэл өмнө нь бэлэн бус хэлбэрээр хувьцааныхаа тодорхой хувийг авчихсан / мөнгө хэлбэрээр авсан/ иргэдийн хувьцааны тоог хасч, тооцоод бичилтийг үе шаттайгаар хийх юм.

-“Хүний хөгжил сан”-гийн мөнгөө огт аваагүй, гадаадад ажиллаж амьдардаг хүмүүс мөнгөө хэзээ ч авсан болох уу?
-“Хадгаламж”, “Хаан” банкаар үйлчлүүлдэг иргэдийн мөнгө нь нэрийн дансанд нь орчихсон учраас хэзээ ч авч болно.  Харин “Капитал” банкаар үйлчлүүлдэг бол даруйхан авахад буруудахгүй. Учир нь, тус банк нэрийн дансаар бус жагсаалтаар олгодог. Гэхдээ байнга үлдэгдэлтэй явдаг л даа.

-Нэг сая төгрөгөө орон сууц авах төлбөрт зориулж болно гэсэн шийдвэр гарсныг хүмүүс их сонирхож байна. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Хувьцаагаа Засгийн газарт худалдаад мөнгөө орон сууцны төлбөрт өгөх хүмүүсийн судалгааг гаргасан. Өнөөдрийн байдлаар 6550 иргэн ийм хүсэлт гаргаад байна.

-Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгийнхөө үлдэгдэл болох 670 мянгыг хэзээ авах вэ. Энэ сард өгөх боломжгүй гэсэн яриа гарсан байна билээ?
-Өчигдрийн /уржигдар/ Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Хаянхярваа үлдэгдэл 670 мянган төгрөгийг зургадугаар сард багтаан олгоно гэж хэлсэн.

-Хувьцаа олгох, иргэдээс хувьцааг нь худалдаж авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудад үлдэгдэл мөнгийг нь өгөх гээд олон ажил дутуу байна. Энэ бүхэн хэзээ олгогдож дуусах вэ?
-Засгийн газрын 116 дугаар тогтоолын дагуу ХХҮГ иргэдээс хувьцаагаа худалдах эсэх судалгааг нь авч байгаа. Үүнтэй зэрэгцээд татварын албадууд үндэсний аж ахуйн нэгжүүдээс хувьцаа худалдаж авах хүсэлтийг нь авч байна. Хувьцаа авахаар хүсэлтээ гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын мөнгө Үнэт цаасны хадгаламжийн төлбөр тооцооны төвийн дансанд орж хуримтлал бий болно. Үүний дараа нэгж хувьцаанд ногдох үнийг тогтоогоод иргэдэд олгоно. Тэгээд л дуусгавар болно доо.

0 Сэтгэгдэл
ardchilsan namd amjilt husii uls orond min ihiig hiij buteegeerei
mongolchuud bid bayn chineeleg amidrah erhtei...mon ireeduigee buteeh uurgetei....ene erh uureg 2oo bieluuhiin tuld bi ardchilaliig demjij bna
Ардчилсан намаа дэмжиж байгаа шүү хамтдаа дэмжье
олуулаа хамтдаа хөгжье
төр хэрэгтэй хүмүүсийг л сонгох хэрэгтэй шүү олуулаа
Ardhilaliiin buyand bid udiii zeregtei shan amidrach bolood l bn..durtai uyede gadagshaa nisej delhiiin haana ch bsan uzel bodloo chuluutei ilerhiilj shan amidarsaar bn..bidend tur gadaad tag bolgog eh barigchij bish eh orniihoo tuluu hugjuuulehiiig zorij bgaa turiiin tusheed heregtei bna..oluulaa bugdeere ardchilsan namaa demjitsgeey
hamtdaa ardchisan namaa demjeed ugii
Хамгийн их уншсан