Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
“Эрдэнэс Таван толгой”-г тойрсон дуулиан үргэлжилсээр


Монголчууд байгалийн баялгаа эрх тэгш хүртэх боломж нь хувьцаа хэмээн тодорхойлсон. Ингээд төрийн өмчит “Эрднэс Таван толгой” компанийн 1072, “Эрднэс МГЛ” компанийн давуу эрхийн нэг хувьцааг хүн бүрт өгсөн билээ. Гэвч цөөн тооны өндөр настан нэг сая төгрөгөөр Засгийн газарт хувьцаагаа зарсаныг эс тооцвол  иргэд өнөөг хүртэл энэ хувьцааныхаа үр шимийг хүртэж чадаагүй байна. Иргэд хувьцааныхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаа нь тус компанийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж хэлж болох юм. Учир нь “Эрдэнэс Таван толгой” компанийг тойрсон асуудал ундарсаар.

Таван толгой ордын Баруун, Зүүн Цанхийн хоёр уурхай олборлолтоо  түр зогсоод байгаа. Энэ нь олборлогч компанийн сонгон шалгаруулалт, нүүрсний зах зээлийн үнэ ханштай холбоотой, арванхоёрдугаар сараас олборлолтоо эхэлнэ  гэж  “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2-т “Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй”  гэж заасны дагуу 200 гаруй ажилтанд сул зогсолтын мөнгө олгож буй. Өөрөөр хэлбэл үндсэн цалингийнх нь  60 хувийг өгч байгаа боловч  урт хугацаанд олгох боломжгүй юм. Эдгээр асуудал нь “Эрдэнэс Таван толгой” компанийг  цаашид санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй хэмээж буй. Ингээд Зүүн Цанхид олборлолт явуулах гэрээг Хятадын “TT JV CO” компанитай хийх болсон. Гэвч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид гэрээний нэмэлт өөрчлөлтөд орсон зарим заалтыг эсэргүүцэж байгаа юм. Тэд “TT JV CO” компанид шилжиж  нэг жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой. Гэтэл цаашид хэрхэх нь тодорхойгүй учраас энэ гэрээг байгуулах ёсгүй гэж үзсэн хэвээр байна. Ийм ч учраас хэвлэлийн бага хурал зарлаж эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.


Ингээд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 12.00 цагт  “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс  зарласан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр  тус компанийн Цогтцэций суман дахь  Үйлдвэрчний Эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаахыг оролдов. Энэ нь тус компанийн ажилчдын эсэргүүцэл, бухимдал эцэстээ тулж буйг илэрхийлж буй хэрэг юм.

“Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид урд нь “Бидэнд удаан хугацаанд 60 хувийн цалин олгож чадахгүй нь мэдээж. Хэрэв  Хятадын компанид биднийг худалдаж байгаа бол сарын 15 сая төгрөгийн цалинтай захирлууд эхлээд цалингаасаа татгалзах ёстой” хэмээн мэдэгдэж байв. Тэгэхдээ “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд болон захиргааны ажилчдын цалингын цэсийг олон нийтэд дэлгэсэн билээ.  Тэдний дэлгэсэн баримтаас харвал удирдах албан тушаалтнууд нь сард 2.5-12 сая хүртлэх төгрөгийн цалин авч буй юм. Эндээс иргэдийн баярлан хүлээж авсан Эх орны хишиг хэрхэн үнэгүйдэж, захирал, дарга нарынх нь гарын салаагаар урсаж  байгаа нь тодорхой харагдаж байна.

Тавантолгойн ажилчдын дэлгэсэн “цалингийн цэс”



0 Сэтгэгдэл
ene idej luivardaj hanahgui luivarchinguudiig shataagaad horoogood ogson hundee ahuihan calin shan haramj ogdog huulitai bolmoor ym ???
ugni uuriiguu shataahiin orond nuguu muu ulsuudaas negiig yavuulval surgamj um da tegehgui bol naaduul chin zugeer yuch boloogui gej helne shuu
OLON BOS TSARAILSAN BATJIN BATBAYR BOLDTOI NILJ BATLAN HAMGALAHIN BAIRIG BARIG BARIH GEJ LUIVARCHINGUUD ALAHSAN
ULS ORON ARD TUMNE DAMPURULJ BAIGA LALRUDIN TSALIN HAS BUGD LALRUDIN SHESNUD BA
harj bhd yamarch hereggui alban tushaaluud ihb bnaa ahlah gej bgaa yum chin tuluulugch geed dooshoo yzvj uguh bhdaa
ийм цалин авдаг нь үнэн юмуу,гайхалтай юмаа
Төр хамгийн муу менежер гэдэг чинь л энэ дээ. Эцэстээ хүний аминд хүрэх нь байна ш дээ.
Батбилэг гэж Батж.Батбаярын хүү гээ биз дээ
Batbileg 76-n gishuunii heden huniih ve? shalgaad uguuchee 1072 huvitsaa ezemsigch buh hunii tuluu
Batbileg 76-n gishuunii heden huniih ve? shalgaad uguuchee 1072 huvitsaa ezemsigch buh hunii tuluu
ed nar yu hiij giiguulchheed iim ih tsalin avdag yum be ichih nuur bna uu
batbileg l uuriiguu shataamaar yum bidnii 1072-n huvias humslagch
batbileg gej yamar nuhur bna? icheech
Хамгийн их уншсан