Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
”Mongolian Saturday” хүлэг дуутай болжээ

АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотод болсон хурдан морьдын  уралдаанд Монголын хурдан морь уяач "Макс" группын тэргүүн Д.Ганбаатарын "Mongolian Saturday" хүлэг түрүүлсэн билээ. Тэгвэл энэхүү алдарт хурдан хүлэгэнд зориулж МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүй “Жигүүрт хээр” нэртэй  шүлэг бичжээ.  Ийнхүү монгол түмний бахархал болсон алдарт хурдан хүлэг өөрийн гэсэн уран бүтээлтэй боллоо. Уг шүлгэнд хөгжмийн зохиолч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Эрдэнэ аялгуу хийж, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төрмандах дуулах юм байна.  Сувдан хөлс нь энгэрийн цэцэг адисладаг, суман дэл нь талын салхи зүсдэг монгол түмний хайр энэрэл татсан адуу адууны хийморь алтан туурт хүлэг дэдхийн цээжин дээр төрийн далбааг намируулсан эл гайхамшиг бүхний эхлэл болсон Тод манлай уяач “Макс” группын Д.Ганбаатарын шандаст хурдан хүлэг ийнхүү  ард түмнийхээ баяр цэнгэл, бахархал болон дуулагдах болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан