Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хишиг буян урин дуудах даллага болно

Амарбаясгалант хийд энэ сарын 21-23-нд, наймдугаар сарын 09-11-нд  Гонгорын бумбын их тахилгатай аж. Энэ тахилга нь ажил үйл бүтээх, санасан хүсэл нь биелэх, хишиг буян урин дууддаг  байна. Тахилгад оролцогч сүсэгтэн олон тавгийн идээ, даллагын уут бэлдэж очдог ёстой. Уг тахилгыг жил бүр хийдэг бөгөөд гурван өдөр болдог. Амарбаясгалант хийд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөр Ийвэн голын эхэнд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт оршдог билээ. Оройгүй сүм гэдгээрээ алдартай тус хийдийн барилга уран хийцтэй, монгол дарханы ухаан шингэсэн хосгүй бүтээл гэгддэг.  Үүнээс гадна Өндөр гэгээн Занабазарын хийд ч хэмээн нэрлэдэг билээ.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан