Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаврын тариалалт энэ долоо хоногт дуусна

“Атрын III” аян эхэлснээс хойш монголчууд хүнсний ногооны хэрэглээгээ зуун хувь хангаж байгаа. Хаврын урь орохоос эхлэн тариалалтын ажил ч эрчимтэй явагдсан. Өнөөдрийн байдлаар тариалалтын ажил ерөнхийдөө дуусчээ. Тодруулбал, улаан буудайн болон төмсний тариалалт аль хэдийнэ дууссан аж. Харин бусад буюу нарийн ногооны тариалалт энэ долоо хоногийн сүүл гэхэд дуусах юм байна. Энэ жилийн хувьд 304,6 мянган га талбайд улаанбуудай тариалсан бол 15 мянган га-д төмс, нарийн ногоог найман мянган га-д тариалжээ. Мөн 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалаад байгаа гэнэ.
ХХААХҮ-ийн яамнаас гаргасан тооцоогоор ирэх намар 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулахаар төлөвлөжээ.

Э.Мөнгөн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан