Бүх зүйлийг нэг бүрчлэн санахад маш хэцүү байдаг. Тэгвэл ой тогтоолтоо хялбархнаар сайжруулах 10 алхмыг танилцуулж байна.
Өчигдөрхөн л би ширээндээ суугаад энэ мөрийг бичиж байсан. Гэтэл яг юун тухай бичихээр төлөвлөснөө таг мартаж орхижээ. Харин тэмдэглэлийн дэвтрээ олоод гарчгийг нь харангуутаа л гэнэт санаж, чангаар инээж билээ. Магадгүй энэ 7 хоногт завгүй байсан учраас санахгүй байгаа байх эсвэл би хөгширч, тархи маань мэдээллээр дүүрсэн байх. Ямартай ч хуучин ой санамжаа сайжруулж, будилж төөрөхгүйгээр яг таг санах арга замуудын талаар судлах болсондоо баяртай байна.
Та хэдэн ч настай бай өдөр бүр мянга мянган мэдээ, баримт, саналуудыг маш олон эх сурвалжуудаар авч байдаг. Та 7 хоног бүр маш олон зүйлийн тухай боддог ч өөртөө тохиолдсон бүх зүйлсийг бүрэн санадаггүй шүү дээ. Маш их үйл явдал тохиолдоход чухал зүйлсийг хадгалж, санахад хэцүү байдаг.
Бухимдах хэрэггүй. Ой тогтоолтоо сайжруулах дараах 10 алхмыг санал болгож байна.
1. Хуваарь гарга
Би заримдаа түлхүүрээ эсвэл нүдний шилээ хаа нэгтээ мартдаг. Яагаад гэвэл би тэднийг тодорхой цагт үргэлж нэг газар тавьдаг. Ховор тохиолдолд тэднийг байранд нь тавьдаггүй болохоор тэдгээрийг олох гэж бөөн юм болдог. Үүнийг чухал мэдээлэлд ч мөн адил ашиглаж болно. Хэрэв та чухал бичиг баримтуудад зориулсан и-мэйл, ширээний хавтаснууд байрлуулбал тэдгээрийг хаана эхлээд хийхээ сайн мэддэг болно.
2. Муу зуршлаа хая
Хэрэв та чухал зүйлсийг санахыг үнэхээр хүсч байгаа бол тэдгээрийг санахад саад болж байгаа зүйлсийг орхих хэрэгтэй. Жишээ нь та урд орой нь компьютерээ авч явахаа мартсан гэж бодъё. Харин та түлхүүрээ дандаа баруун талынхаа халаасанд хийдэг бол хааяахан зүүн талынхаа халаасанд хийчихдэг зуршлаа болих хэрэгтэй гэсэн үг.
3. Тархины үйл ажиллагаанд сайн хоол хүнсийг илүү их хэрэглэ
Маш олон төрлийн хоол хүнс таны ой тогтоолтыг сайжруулдаг. Яагаад гэвэл тэдгээрийн найрлагад онцгой төрлийн антиоксидантууд болон витаминууд агуулагдаж байдаг. Мөн ногоон цай, нэрс, яргай загас, байцай, цэцэгт байцай /броколли/, өнгөт байцай, хар шоколад болон цагаан гааг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн судлаачид өдөр бүр нэг хундага улаан дарс уух нь бас тустай болохыг тогтоожээ. Мэдээж хэрэг хэтэрхий их уувал урд өдөр нь юу болсноо санахгүй шүү дээ.
4. Сайн унтаж амрах
Таны тархи илүү сайн ажиллахын тулд амрах хэрэгтэй. Хэрэв та хангалттай унтаж чадахгүй бол таны ой тогтоолт буурч аливаа зүйлсийг мартаж эхэлнэ. Сайн унтаж амрах нь таны ой санамжийг байнга сайн байлгахад туслах болно.
5. Оюуны дасгал хий
Би янз бүрийн утга учиргүй видео үзэж, зохиол унших дургүй боловч тархиа ажиллуулах шаардлагатай зүйлсийг хийхэд тархи маань илүү сайн ажиллаж, ой тогтоолт маань сайжирдаг. Оюуны дасгалууд үдэшлэг дээр байсан хүмүүсийн нэрсийг тогтоодог шиг цогц агуулга бүхий энгийн бодлого, дасгал болж өгдөг.
6. Оюун санаандаа төсөөл
Нэр болон дугааруудад ямар нэг агуулга утга байхгүй бол маш хурдан мартагддаг. Та шинэ мэдээлэлтэй танилцаж байхдаа эргэн тойрны зүйлс болон тухайн мэдээллийг санахад туслах дэлгэрэнгүй нарийн зүйлсийг олж мэдэх хэрэгтэй. Үйл явдлын дэс дарааллыг тогтоож, дараа нь тэдгээрийг оюун санаандаа дахин санаж, тогтоох хэрэгтэй.
7. Аливаа зүйлсийг бичиж тэмдэглэ
Таны ухаалаг гар утас эсвэл таблетны кэйборд тэмдэглэл хөтлөх болон юм бичиж тэмдэглэхэд тусалж чадна. Гэхдээ зарим онцгой чухал зүйлсийг толгойндоо хадгалахыг хүсэж байгаа бол заавал тэдгээрийг ашиглах шаардлагагүй. Үзэг бал аваад гараараа тэмдэглэл хөтлөх нь кэйборд ашиглан бичсэнээс илүү толгойндоо кодчилж санахад илүү дөхөмтэй байж болох талтай юм. Чухал зүйлсээ биетээр гараараа бичих нь дараа нь тархиндаа эргэж санахад тусална.
8. Бүтээлч бай
Би чухал баримтуудыг тархиндаа хадгалахын тулд үргэлж шүлэг, дуу зохиож бусад янз бүрийн цээжлэх дасгал хийдэг. Тэдгээр зүйлс бол таны ой тогтоолтыг сайжруулахад гайхалтай сайн нөлөө үзүүлнэ.
9. Анхаарлаа төвлөрүүлэх
Та чухал мэдээ баримтыг богино хугацаанд цээжилж, урт хугацаанд мартахгүй санаж байхыг хүсч байгаа биз дээ. Тэгвэл та тухайн цээжлэхийг хүсч байгаа зүйл дээрээ 8 секунд орчим төвлөрөх хэрэгтэйг шинжлэх ухаан зөвлөж байна. Тиймээс та ямар нэг чухал зүйлсийг тархиндаа цээжилж тогтоохыг хүсвэл 8 секунд анхаарлаа төвлөрүүлээд тогтоо.
10. Дасгал сургуулилалт
Эрүүл биед саруул ухаан оршино. Дасгал хийх нь зөвхөн тархинд нөлөөлөөд зогсохгүй цусны эргэлтийг сайжруулж өгдөг. Би саяхан л гэхэд 18 мөр санааг 10км гүйж байхдаа олсон бөгөөд бүгдийг нь тархиндаа санах боломжтой болсон юм.