Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ сарын 330 мянган төгрөгийг хэрхэн олгох нь тодорхойгүй байна

 “Хүний хөгжил сан”-гаас ахмад настан болон тахир дутуу иргэнд бэлнээр олгох сая төгрөгийг  дөрөв, тав, зургадугаар сард хувааж олгохоор болсон. Иймд эхний ээлжийн 330 мянган төгрөгийг өнгөрсөн сарын 23-наас олгож эхэлсэн. Харин энэ сарын 330 мянган төгрөгийг хэзээнээс олгох бол гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байгаа юм. Энэ талаар ХХҮГ-ын мэргэжилтнээс  тодруулахад ” Одоогоор үлдэгдэл мөнгийг хэзээ олгох талаар  яригдаагүй.  Нэгэнт улсын төсөвт орж баталсан болохоор урьдчилгаа төлбөр хэрхэн төвлөрөхөөс хамаараад зохицуулалт хийх байх. Сангийн яамнаас мөнгө нь банкуудад шилжсэн тохиолдолд иргэд тавдугаар сарын мөнгөө авах боломжтой. Энэ асуудлыг ойрын үед шийдэх байх” хэмээн ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан