Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архидалттай тэмцэх хуучны хуулиуд

Ямар ч соёлд архийг баяр ёслолоос бусад үед хэрэглэхийг хатуу цээрлэж ирсэн байдаг. Үүний дээр баяр болгоноор хэтрүүлдэг хүмүүс удалгүй архичин нэр зүүж, ойр тойрондоо, өөртөө багагүй түвэг уддаг. Тиймээс эрд дээр үеэс эхлэн архидалт, арчхидтай янз бүрээр тэмцсээр ирсэн байдаг. Зарим нэгээс нь уншигч таньд сонирхуулъя.

Шар айраг гэгч ундааг хүмүүс бүр балар эртний цагаас нэрж эхэлсэн байдаг. Хийгээд уудаг л байсан юм чинь хэтрүүлэн хэрэглэдэг нөхдүүд ч байсан нь гарцаагүй. Жишээлэхэд, манай тооллоос 3-4 мянган жилийн тэртээ амьдарч байсан Египетчүүдийн дунд хэтрүүлэн хэрэглэх дуртай хүмүүс цөөнгүй байжээ. Иймд египетчүүд нэгэн чулуун хавтан дээрээ дүрс үсгээрээ сургамж болгон нэгэн зүйл бичсэн байдаг нь өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Тэр бичээст нь “Шар айргийг хэзээ ч бүү хэтрүүлэн хэрэглэж байгаарай. Хэтрүүлбэл унана, гэмтэнэ, ясаа хугалж, чамд хэн ч тусламж болгож гараа сунгахгүйн дээр найз нар чинь үргэлжлүүлэн уух зуураа “Наад муу архичингаа эндээс гаргаж хая” гэцгээх болно” гэсэн байдаг аж.
***
Эртний Энэтхэгт нийгмийн ямар ч давхаргад хамаардаг байсан бүгдийг архи, согтууруулах ундаанаас зайлсхийхийг шаарддаг байж. Ийм байтал удаа дараалан хэтрүүлэн хэрэглэж архиддаг нөхдүүдийг ам руу нь хайлсан тугалга, эсвэл зэс цутган хороож бусдад нь сургамж болгодог байсан байна.
**
Франкуудын эзэнт улсын суурийг тавьсан гэгддэг Агуу их Карл гэдэг хаан архичидттай бас л өөрийн гэсэн аргаар тэмцдэг байжээ. Архичин гэдэг нь тогтоогдсон хүнийг эхний удаад олны нүднээс далд аваачиж шийтгээд, хашралгүй дахин давтагдсан бол олны нүдний өмнө шийтгэдэг байж. Харин ингээд ч уусан хэвээр байгаа хүнийг шууд өчиггүй цаазалдаг байсан байна.
**
Өнгөрсөн зууны үеийн Англид усан цэрэг хүн удаан дараалан архи хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдвол хамгийн муухай, хир буртагтай хувцас өмсгөн хүзүүнд нь “архичин” гэсэн бичигтэй пайз зүүгээд хамгийн заваал ажил хийлгэж шийтгэдэг байжээ.
**
20-р зууны 30-аад онд Мексикийн нийслэл Мехико хотноо архичидтай тэмцэх нэгэн сонин арга хэрэглэж байжээ. Ухаангүй болтлоо уугаад гудамжинд унтаж байгаа хүнийг хэрхэн баривчил, эрүүлжүүлэхэд авчирч байгааг нь кино аппаратаар тусгайлан авдаг байж. Анх удаа ингэж баригдсан бол өөрийнх нь тухай баримтат киног зөвхөн өөрт нь үзүүлнэ. Харин ахиад ухаангүй хэвтэж байгаад баригдвал баримтат кино ахин авч байгаад бүх найз нөхөд, төрөл саданд нь үзүүлдэг байсан байна.
**
Америкийн Техас мужийн хуучны хуулийн дагуу бол шар айрагнаас нэг дор гурваас илүү балгах ёсгүй байжээ. Учир нь тэр үеийн Техаст хүн нэг дор шар айрагнаас гурваас илүү балга хийж байгаа бол архинд орсны шинж гэж үздэг байсан аж. Тиймээс хүн тухлан сууж уухын тулд заавал идэх юм захиалах хэрэгтэй болдог байжээ.
**
Австрийн нийслэл Вена хотын кафе, бааруудад нэгэн үед аймаар согтсон нөхдүүдийг сэргээдэг тусгай автомат ажилладаг байж. Энэхүү автомат руу задгай мөнгө хийсний дараагаар маш өндөр агуулгатай нашатырийн спиртийн уурыг тусгай нүхээр гадагш цацдаг байсан байна. Харин нашатырийн спирт бол ухаан балартсан хүмүүсийн хамарт нь жаахан үнэртүүлээд л сэргээдэг маш хурц үнэртэй бодис юм.
**
Зуугаад жилийн тэртээ Оросын эзэнт гүрний Самар мужид архидалтаас болж нас барсан хүнийг ном ёсоор нь оршуулдаггүй, өтгөн ойн гүнд булсан болоод орхидог, эсвэл голд шидчихдэг байж. Учир нь нутгийн заншлаар бол архичин хүнийг шашны ёсоор оршуулбал ургац ядмаг муу болдог, эсвэл ган гачиг ирдэг гэж үздэг байжээ.
**
Эртний Спарт хотноо олны сонгуулиар төрийн албанд орсон албан тушаалтнуудын нэг нь ухаан балартлаа архи уун хотын гудамжаар арчаагаа алдан явж согтоно гэдэг ямар таагүй зүйл болохыг залуу үедээ харуулах дүрэмтэй байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан