Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр 15 аврагчийг дурсах өдөр

Одоогоос таван жилийн өмнө Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар зургадугаар сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн дөрөв, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөөрсөн. Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн түвшнээс дээш 1545 метрийн өндөрт унасан гэдэг. Ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр "Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдсанаар тайгын ургаа мод мөргөж осолдсон” гэх дүгнэлт гарсан байдаг.
Энэ ослоос болж Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар явсан аврагчдаас 15 нь эргэж ирээгүй. Тэдний орон зай гэр бүл, эх оронд нь одоо ч үгүйлэгдсээр. Тэрнээс хойш дөрвөн жил аав ээж, эхнэр хүүхэд, анд нөхөд, ажлын хамт олон нь дурссан. Эх орныхоо төлөө амиа өргөсөн эрэлхэг хөвгүүдээ өнөөдөр тав дахь жилдээ дурсах гэж байна.

0 Сэтгэгдэл
ardchilsan nam yalah bolnoo
bid oluulaa hamtdaa ardchisan namaa demjeed ugii mongolchuudaa
Хамгийн их уншсан