Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнхдалай: Ангараг гаригт ногоо тарих боломжгүй

Э.ГАНЦЭЦЭГ

НАСА-гийн судалгааны баг Ангараг гаригт газардах үед маш хүчтэй шороон шуургатай нүүр тулдаг. Гэсэн хэдий ч судлаачид Ангарагийн хөрснөөс дээж авахаар сансрын хөлгөөсөө бууна. Шуурга улам ширүүсч багийн гишүүн  Марк Уотни шархдаж, шуурганд шидэгдэн багийнхнаасаа холбоо тасран үлдэж хоцордог. Багийнхан нь Уотниг үхсэн гэж бодох хэдий ч тэрээр шуурганаас амьд гарч өөрийн мэдлэг, чадвараа ашиглан ганц сар хүрэлцэх хэмжээний хоол хүнс, хүчилтөрөгчөөр хоёр жил гаруйн хугацаанд Ангараг гариг дээр ганцаараа амьдарч, тэр ч бүү хэл дэлхийтэй холбоо тогтоож чаддаг. Энэ бол “The Martian” кинонд өгүүлэх үйл явдал.
Уран сайхны кино мэдээж хэтрүүлэгтэй ч гэсэн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ажилтан Д.Мөнхдалайтай ярилцав.


-“Марсын иргэн” ки­нон дээр Уотни Ангараг гаригт төмс тарьдаг. Ингэх боломжтой юу?
-Дэлхийн хөрсөнд ургадаг ногоог Ангараг гаригт тариалах боломжгүй. Учир нь, Ангараг гаригийн хөрс, агаарын найрлага, температур зэрэг нь дэлхийгээс асар их ялгаатай.

-Хоёр гаригийн цаг тоолол зөрүүтэй байдаг хэрэг үү?
-Нарыг тойроод найман гариг эргэдэг. Нарны аймгийн гариг хоорондын зай өөр учир тэдгээрийн хугацааг “нарны тоолол”-оор хэмждэг. Дэлхий наран талаасаа гурав дахь, Ангараг дөрөв дэх гариг. Манай гариг нарыг нэг бүтэн тойрч эргэхэд 365 хоног, харин Ангараг түүнээс хоёр дахин олон буюу 687 хоногийг зарцуулдаг. Энэ нь дэлхийн нэг хоног Ангарагийн хоёр өдөртэй тэнцдэг гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс кинон дээр хоёр гаригийн хугацаа зөрж байсан байх.

-Ер нь дэлхийгээс өөр гаригт амьдрал үүсэх боломж бий юу?
-Судлаачид төгс зохицол, нөхцөл бүрдснээр дэлхийд амьдрал үүссэн гэж үздэг.  Ус, агаар мандал, нарнаас алслагдсан зай, гаригийг бүрдүүлэгч элементүүдийн төрөл болон хэмжээ гэх мэт асар олон зүйл үүнд багтдаг. Одоогоор манай нарны аймагт эдгээр шаардлагыг хангаж байгаа гариг байхгүй. Ганц хоёр нөхцөлийг хангах гариг олддог ч, эдгээр нь асар хол орших оддын аймаг учир батлах боломж одоогоор олдоогүй байна. Манай хөрш Ангараг гаригт амьдрал байх магадлалтай гэж үзэн судалсаар байгаа. Мөн нарны аймгийн дагуул гаригуудад амьдрал байх магадлал өндөр.

-Тэгвэл Ангараг гаригт амьдрал үүсэх нь гэсэн үг үү?
-Тийм. Ангаргийг тойрон эргэгч төхөөрөмж буюу Mars Reconnaissance Orbiter өнгөрөгч есдүгээр сард Ангарагаас ус олж илрүүлснийг НАСА-аас мэдээлсэн. Энэ нь амьдрал үүсэх олон нөхцөлийн нэг нь. Харин амьд биет олдоогүй л байна.

-Ангараг гаригийг хэр удаан судалж байгаа юм бэ?
-Гаригуудын хөдөлгөөнийг эртнээс тооцоолон судлаж ирсэн. Сансрын төхөөрөмж үүсч хөгжснөөр сансар огторгуйг илүү хурдтай, өргөн хүрээнд судлах боломж бүрдсэн. Сансар судлалд хамгийн их хөрөнгө зарцуулж, дорвитой судалгааг АНУ-ын сансар судлалын төв “НАСА” хийдэг. НАСА-аас Ангараг руу дөрвөн судалгааны төхөөрөмж хөөргөсөн. 1964 онд “Маринер”, 2003 онд  “Спирит”, 2007 онд “Пэникс” гэх төхөөрөмж хөөргөж, даалгавраа амжилттай дуусгаад ирсэн. 2011 онд илгээсэн “Curiosity” сансрын судалгааны төхөөрөмж одоо ч Ангарагт ажиллаж, даалгавраа гүйцэтгэж байгаа.

-Дэлхий, Ангараг хоёрыг харьцуулалтаас хэлж өгвөл?
-Ангараг дэлхийгээс массаараа 10 дахин, эзэлхүүнээрээ зургаа дахин жижиг. Дэлхийн агаар мандлын 0,039 хувь нь нүүрсхүчлийн хий байдаг бол Ангарагийнх 95,97 хувь. Гадаргийн татах хүч нь дэлхийгээс гурав дахин бага. Энэ нь сансарын жингүйдэлтэй харьцуулахад хамаагүй бага үзүүлэлт. Мөн -143 хэм хүртэл хүйтэрч, +35 хэм  хүртэл халдаг. Хоёр дагуултай гариг.

-Ер нь шинжлэх ухааны, зөгнөлт кино хэр үндэслэлтэй байдаг вэ?
-Үндэслэлтэй. Шинжлэх ухаан үндэслэлд суурилж таамаглал дэвшүүлдэг. Энэ утгаараа уран сайхны кино, шинжлэх ухааны судалгаа хоёр төстэй. Мэдээж уран сайхны хэтрүүлэг байлгүй яахав. “Марсын” иргэн кино Ангараг гаригийн ерөнхий шинжийг харуулж чадсан байна билээ. Ангараг гариг байнгын шороон шуургатай, хуурай байдаг гэх зэргийг бодитоор  хийж чадсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан