Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Титаник”-ийг сүйрүүлсэн гэх мөсөн уулын зургийг худалдана


Дуудлага худалдаагаар алдарт “Титаник” хөлөг онгоцыг сүйрүүлсэн мөсөн уулын гэрэл зургийг худалдаалахаар болсон үйл явдал нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Тухайн зургийг хөлөг онгоц дээр байсан нэгэн хүн гэрэл зургийн хальсанд буулгаж амжсан гэдэг нь батлагдаж ийнхүү үнэ бүхий түүхийн болон урлагийн гэж хэлж болох гэрэл зураг болоод буй. Харахад зүгээр л энгийн гэрэл зураг. Гэхдээ “Титаник” хөлөг онгоцоос авсан зураг гэдгээрээ болон хагас зуун жилийн өмнө авсан гэрэл зураг учраас дуудлага худалдаанд оруулах үнэ бүхий зүйлд тооцогджээ.

Түүхчид энэхүү гэрэл зургийг 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Принц Адалберт авсан гэлцдэг. “Титаник” хөлгийн ослоор 1517 хүн амиа алдсан бол онгоцонд нийт 2200 хүн байсан гэсэн тоо судалгаа байдаг билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан