Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүсгүй та хувийн стилисттэй болох боломжтой боллоо

2012 оноос хувцас загварын худалдаа, хувь хүний имидж бүрдүүлэлтийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Эновстайл” ХХК-ийн захирал О.Энэрэл “Миний хувийн стилист” номоо танилцууллаа.

Лондонгийн “Regent” их сургуулийг маркетинг менежмент, “ART” чиглэлээр дүүргэсэн тэрбээр эрхэмсэг бүсгүйчүүдийн хувийн стилистээр ажиллаж, хувцас загварын салбарт өөрийн зам мөрийг нээгээд байгаа нэгэн.

Түүний “Эновстайл” ХХК нь загварын өнгийг тодорхойлогч буурал Европын хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагыг Монголын хэрэглэгчиддээ танилцуулдаг билээ. Товчоор хэлбэл, загварын урлагийн нарийн мэдрэмж төрүүлэх, шинэлэг амьдралын хэв маягийг та бидэнд хүргэн ажилладаг юм.

Эрхэм бүсгүй та “Миний хувийн стилист” номоос биеийн галбир, хэмжээ, харьцаандаа тохирсон хувцасаа итгэл төгс сонгож, өөртөө тохирох өнгөө тодорхойлох чадварыг олож аван өөртөө итгэх итгэлээ 100 хувь болгоорой.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан