Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Turquoise Hill Resources” компани нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргажээ
“Оюутолгойн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани Тавантолгойн цахилгаан станцыг барих, хөрөнгө босгоход зориулж 15 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргаж өгсөн” гэж  Монгол Улсын сайд М.Энхсайхан Ерөнхий сайдын “Шийдлийн цаг” уулзалтад оролцох үеэрээ хэлжээ.
Оюутолгойн далд уурхайн гэрээ нь УИХ-ын түвшинд маргаантай байгаа ч “Turquoise Hill Resources” компанийн санхүүгийн батлан даалт нь далд уурхайн бүтээн байгуулалтад тус компани итгэл хүлээлгэж байгаагийн илрэл гэж М.Энхсайхан дүгнэж байгаа юм байна. Мөн энэ үйл явдалтай холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий захирал Б.Бямбасайханд “Дээрх боломжийг тооцож ажиллах шаардлагатай” гэж хэлсэн бол ирэх хавар Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалт, станцаа барьж эхлэх чиглэлд анхаарч ажиллахыг Монгол Улсын сайд М.Энхсайханд үүрэг болгожээ.
0 Сэтгэгдэл
Сайханбилэг хятадуудад алeргитэй нөхөр юм аа ! Оюу толгойн дуулиант гэрээ хийсэн Сан овогт Баярцогтыг ийтгэхийн оронд өөд нь татаад л , таван толгойг хятадуудад тавиад туучих гэрээ хийхийг завдсан Мэ овогт Энхсайханд хариуцлагатай ажилд томилж байдаг ! Урд хөршөөс ямар нэг асуудал байна уу ? наймаалцсан юм уу !? Монгол төр бохирдожээ, цусаараа ч бодлогоороо ч .
Хамгийн их уншсан