Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“100 мянган айлын орон сууц хөтөлбөрт” сонгууль хамаагүй

Төрийн банкны Маркетингийн мэргэжилтэн Г.Болорсүхээс цөөн асуултад хариу авлаа.


-Төрийн банк “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн зээлийг олгож байгаа юу. Одоогоор хэдэн хүнд зээл олгоод байна вэ?

-Манай банк “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээлийг зохих журмынхаа дагуу хэвийн олгож байгаа. Өнөөдрийн байдлаар 180 зээлийн материал шийдэгдэж, 109 хүнд нь зээл олгоод байна.  Нийт 1411 материал ирсэн. Одоо 144 материал судлагдаж байна.

-Материал өгсөн хүмүүсийн зээлийг ямар хугацаанд шийдвэрлэж байна?

-Бид боломжийнхоо хэрээр шуурхай шийдвэрлэж өгөхийг зорьж байгаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж зээл авахыг хүссэн иргэдийн асуудлыг шийдвэрлэх хурал өдөр бүр хуралдаж,  өдөрт 20-30 хүний асуудлыг шийдээд явж байна. Мэдээж, материалаа ирүүлсэн 1400 гаруй хүний зээлийг нэг дор шийдэх боломжгүй.  Тэдэнд дугаар тарааж, хэзээ ирэхийг нь мэдэгдсэн. Дугаар нь нэлээд сүүлээр байгаа иргэд бухимдалтай байж болох юм. Ирүүлсэн материалыг судлахад хугацаа хэрэгтэй шүү дээ.

-Сонгуулийн дараа энэ хөтөлбөр замхарч банкууд зээл олгохоо болих нь гэсэн хардлага иргэдийн дунд байна. Энэ тухайд?

-Засгийн газраас баталсан урт хугацааны хөтөлбөр.  Сонгуулийн өмнө олгоод дараа нь болих үндэслэл байхгүй. Банк зээлээ олгосоор байх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан