Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
“Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Уул уурхайн сайд Р.Жигжидэд гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу “Монголын алт МАК” ХХК-иас Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргасан юм.

УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Цагаан суварга зэс, молибденийн ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн тул хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтаа бүрэн хариуцах байдлаар гэрээний төслийг боловсруулжээ. Ерөнхий сайдын захирамжаар Гэрээ байгуулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэг МАК-аас ирүүлсэн гэрээний төсөлд 92 зарчмын болон техникийн санал гаргаж, хэлэлцээнд оржээ.

Ажлын хэсгийн зүгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртөгийн албан татвар, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн дөрвөн төрлийн татвар, хураамжийн орчныг тогтворжуулахаар санал гарган талууд харилцан зөвшилцөөд байна. Татварын тогтворжуулалт нь 27 жилийн хугацаатай мөрдөгдөхөөр гэрээний төсөлд тусгажээ.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөрөнгө оруулагч тал хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэсийн болон молибденийн баяжмал үйлдвэрлэх уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг тус компанийн охин компани болох “Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ. Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.6 сая тонн хүртэл хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэнэ. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад татвар хураамж хэлбэрээр нийтдээ 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийжээ. Төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан