Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үлгэр болгон сайхан төгсдөггүй...

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч сүртэйхэн эхэлсэн эл хөтөлбөр өнөөдөр сураг ажиггүй болов. Энэ талаар ЗТБХБЯ-ны харьяа Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээс тодруулахад “Хөтөлбөр 2016 онд дуусах ёстой. Өнөөдөр хагас  жилийн нүүр ч үзээгүй байна. Гэсэн ч хөтөлбөрт хамрагдсан барилгаас 1412 айлын орон сууц ашиглалтад орсон.

Үүнээс 1165 айл нь 55 ам.метрээс доош талбайтай байртай болчихоод байгаа юм. Харин зээлийн тухайд Төрийн банк өөрийн эх үүсвэрээр олгож байгаа. Богино хугацаанд  дээрх ажлыг хийлээ шүү дээ” хэмээн ярьсан юм. Харин олныг бужигнуулсан эл хөтөлбөрийн  хүрээнд орон сууцны эрэлт асар их нэмэгдсэн. Үүнийг нь мэдэрсэн барилгын компаниуд орон сууцныхаа ам.метр талбайн үнийг огцом нэмээд буй. Тиймээс  Газрын харилцаа геодези зураг зүйн газар барилга нь ашиглалтад орох шатандаа явж буй 69 аж ахуйн нэгжээс хүсэлтийг нь хүлээн авч, тусгай шалгуур хангасан 36 аж ахуйн нэгжийн 4300 айлын саналаа Засгийн газарт өгөхөөр бэлтгээд байгаа гэнэ. Түүнчлэн саяхан МХЕГ-аас хөтөлбөрт хамрагдсан барилгуудад шалгалт хийж нэлээд хэдэн барилга чанарын шаардлага хангахгүй байна гэсэн сэтгэл гонсойлгосон мэдээ дуулгасан. Иймээс тус газраас  ажлын хэсэг байгуулан  бүх  компаниар явж барилгын чанар, хугацаанд нь хатуу хяналт хийхээр болжээ.

Банк руу 1169 иргэний зээлийн хүсэлтийг шилжүүлсэн

OССК-ын Зээлийн газрын ахлах мэргэжилтэн О.Дэлгэрмаагаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн явцыг тодрууллаа.

-Зээл авах хүсэлтэй иргэдийн өргөдлийг гуравдугаар сарын 12-ноос эхэлж авсан. Тухайн  үед өдөрт 300, 400 зээлийн өргөдөл ирж байсан. Өнөөдрийг хүртэл  хэчнээн өргөдөл хүлээн аваад байна вэ?
-Өнөөдрийг хүртэлх хугацаанд шаардлага хангасан нийт 1169 хүний зээлийн хүсэлтийг  авч Төрийн банкинд шилжүүлсэн. Төрийн банк зээлийн хорооныхоо хурлыг байнга хийж, одоогоор 153 хүнд 7.2 тэрбум төгрөгийн зээл өгөөд байна.  Харин бусад зээлдэгчийн хувьд дугаараа  хүлээгээд байж байгаа.
 
-Тэгэхээр хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 153 хүн орон сууцандаа ороод байна гэсэн үг үү?
-Зарим нь орж, нөгөө хэсэг нь ороогүй байгаа. Учир нь, 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зарим нь 2013, 2014 онд ашиглалтад орно гэж гэрээ хийсэнтэй холбоотой.

 -Банкууд зээлийн материалыг нь шийдэж өгөхгүй удааж, чирэгдүүлсээр байна гэх гомдол тасрахгүй нь. Танайх энэ тал дээр хэрхэн ажилладаг  юм бэ?
-Мэдээж, иргэдэд түргэн шуурхай үйлчлээч ээ гэсэн шаардлага тавьдаг. Төрийн банкны хувьд боломжоороо л зээлийнх нь өргөдлийг шийдэж байгаа гэсэн. Банкны салбар нь байхгүй сум, аймагт нээх гээд ажиллаж байгаа нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт ач холбогдол өгч буйн шинж. Тэгэхээр энэ асуудал хурдан цэгцрэх байх.

-Банкинд очоод буцсан өргөдөл хэр их байна?
-Манайх анхнаасаа л шаардлага хангасан материал хүлээн авч байгаа учир буцсан өргөдөл бараг байхгүй. Харин Төрийн банкинд очоод өрхийн орлого зарлагын судалгаа хийгдээд шалгуурыг нь хангахгүй буцсан иргэд гарсан.  Одоогоор манайхаас шилжүүлсэн материалын 10 гаруй нь буцаагдсан гэсэн мэдээ байна билээ.

-Журмандаа зээлдэгч нь орон сууцны урьдчилгаа 10 хувиа төлөөд гэрээ хийнэ гэж заасан. Гэтэл зарим барилгын компани 20, 30 хувиа төл гэсэн шаардлага тавиад байна. Үүнийг танайхаас хянаж байна уу?
-Одоогоор манайд энэ талаар ирсэн мэдээлэл алга. Гэхдээ 55 ам.метр талбайтай орон сууцыг 70 саяар авлаа гэхэд урьдчилгаа 20 сая төгрөгөө төлөх шаардлагатай болж таарна.
Өнөөдөр ерөнхийдөө 30 хувь болчихоод байгаа. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тогтоосон хэмжээнээс том байр авбал барилгын компаниуд шаардах эрхтэй. Тэрнээс биш 50 саяын орон сууц байлаа гэхэд 10 хувиа л төлөөд орж байгаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 50 саяын орон сууц авахад 30 сая төгрөгөө төл гэж байгаа барилгын компани байхгүй.

-Орон сууцны эрэлт ихэсч 50 хувийн гүйцэтгэлтэй барилгын компани олдохоо байж. Танайхаас энэ талаар хийсэн судалгаа бий юү?
-Манайх зээлдэгчидтэй гэрээ хийхдээ авах гэж буй орон сууцыг нь үзэж, барилгын явцыг нь хардаг. Тиймээс өнөөдөр зах зээлд 50 хувийн гүйцэтгэлтэй тэдэн барилга байна гэсэн судалгаа хийгдээгүй.

0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
Хамгийн их уншсан