Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цогт тайж”-ийг зууны шилдэг кино болгох нь

А.АКЭРКЭ

“Цогт тайж” хэмээх хоёр ангит уран сайхны түүхэн кинонд 17 дугаар зууны үед амьдарч байсан эх оронч соён гэгээрүүлэгч Цогт хун тайжийн намтарт түшиглэн Манжийн түрэмгий бодлогын эсрэг тэмцэн боссон монголчуудын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг уран сайхны аргаар чадварлаг боловсруулан тусгасан бүтээл гэдэгтэй өнөөг хэр нь маргах хүн гараагүй.

Уг кино дэлгэцэнд гарсан нь Монголын кино урлагт мэргэжлийн уран бүтээлчид төрөн гарч, бие даан бүтээл туурвих өргөн боломж нээгдсэнийг зарлан тунхагласан гэдэг. Энэ киноны нэг онцлог нь эдүгээ "алтан үеийнхэн" хэмээн нэрлэгдэх болсон Монголын мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг сорьж анхны гараагаа амжилттай эхэлсэнд оршиж буй юм. Монголын театр, киноны нэрт жүжигчид өөрсдийн залуу насаа мөнхлөн үлдээсэн гайхамшигт бүтээл болсноороо үзэгчид судлаачдын сонирхлыг зүй ёсоор татдаг тус киноны талаар Кино урлагийн дээд сургуулийн хамт олон өнөөдөр эрдэм шинжилгээний бага хурал хийхээр болжээ. Учир нь, Монгол Улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, “Цогт тайж” кино дэлгэцэнд гарсны 70 жилийн ойг тохиолдуулан Монголын кино урлагийн үүсэл хөгжлийн баталгаа, үе үеийн кино уран бүтээлчид, нийт ард түмний бахархалт үндэсний кино, “Зууны шилдэг” кино болох талаас нь сурталчлах, ач холбогдлыг таниулах, мэргэжлийн уран бүтээлч судлаачдын судалгаа, шинжилгээгээр дамжуулан оюутан залууст сурталчлахаар болсон нь энэ юм байна. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Цогт тайж” киноны зохиолд хийсэн судалгаагаа танилцуулах бол Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва “Цогт тайж” кинонд Г.Гомбосүрэнгийн бүтээсэн Ахай дайчин дүрийн тухайд” өөрийн санаа бодлоо хуваалцахаар болжээ.

Мөн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд “Цогт тайж” киноны хөгжмийн онцлог, кино судлаач Т.Чимэд “Цогт тайж” киноны найруулагч – Тарич, сэтгүүлч, зохиолч Ч.Болд, тус киноны монгол найруулагчийн тухай, доктор, дэд профессор Б.Дэлгэрмаа “Цогт тайж” киноны гоо зүйн үзэл санаа, судлаач, инженер С.Батчулуун киноны талаархи зарим түүхэн баримтыг тодорхойлох нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэхээр болсон байна. Энэхүү арга хэмжээ КУДС-ийн “Оюутан театр”-т болно.

0 Сэтгэгдэл
Найман хүний нэр бичигдсэн байна. киноны зохиолч алга. сонин байна
үхсэнийх нь манжийн түрэмгий бодлогын эсрэг. монголчууд хоорондоо л алалцсан түүх ш дээ. шаал худлаа шааахаа болиоч
Хамгийн их уншсан