ОБЕГ-ын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын гамшгаас хамгаалах болон гал түймэртэй тэмцэх улсын хяналтын байцаагч нар номын дуу сонсч байна. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 68 байцаагч хамрагдаж байгаа юм. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг гамшиг, галын аюулаас хамгаалж, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулж, тэдэнтэй хамгийн түрүүнд тулж ажилладаг байцаагч нарын мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэхэд сургалтын зорилго оршиж байгаа гэнэ. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” сургагч багш бэлтгэх сургалтыг ч тэдний дунд зохион байгуулж буй аж.
Гамшгаас хамгаалах болон гал түймэртэй тэмцэх улсын хяналтын байцаагч нарын сургалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Улсын байцаагч нарын сургалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жил зарим аймагт бүсчлэн зохиосон юм.