Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бетоны олон улсын хурал болно

Бетоны олон улсын хурал семинар 2012 оны 6-р сарын 15-ны өдөр Монгол - Японы Хөгжлийн төвд болно. Хурлаар бетоны материал, нэмэлт, бетоны үйлдвэрлэл, бетоны ажлын чанар,хяналт гэсэн сэдвүүдийг хэлэлцэх юм.
               Хурал зохион байгуулагч:
               • ШУТИС. Барилгын Инженер, Архитектурын Сургууль
               • Дархан хот дахь Технологийн Сургууль
               • Мoнголын Барилгын Инженерүүдийн Холбоо
               • Монголын Бетон Судлаачдын холбоо
               • АНУ-ын Бетоны Институтийн Монгол дахь  салбар

Хуралд Монгол, АНУ, Солонгос, Япон, Тайвань зэрэг  орны эрдэмтэн судлаачид, барилгын байгууллагын төлөөлөгчид оролцож, өнөөгийн бетон судлал, практикийн тулгамдсан суудлуудаар илтгэл тавьж хэлэлцэнэ.
Хуралд үндсэн илтгэлүүдээс гадна дараах чиглэлээр лекц уншигдана:

Барилгын суурь болон газар доорх байгууламжийн  бетонд тавигдах шаардлага.
Д.Дашжамц (ScD, академич)

Өндөр үзүүлэлттэй бетоны бүтэц бүрэлдэлт.           
Ч.Дэндэвдорж (PhD, профессор)

Цутгамал бетоны технологийн онцлог.  
Б.Батцагаан (PhD, профессор)


Евро код болон гадаадын нормтой Монголын  БНбД-ийг харьцуулсан нь. Төмөр бетон бүтээцийн  жишээн дээр.              
Я.Дүйнхэржав (PhD, профессор)

Batching Concrete in Cold Weather.
Лук Снелл (АНУ)

Fibers in concrete.
John Clark (Production Manager)

Non Destructive testing equipment.
Robert Ripley  (USA)

Super dynamic concrete.
Yusuke Baba (Senior specialist of admixtureTechnical Develop, Technical & Markwting Technical Center, BASF Japan. Member of Japan concrete  Institute. Member of Japan Society of Civil Engineers)

Taiwan Experience of Concrete practice
Chao-Lung Hwang (CICHE-NTUST Taiwan)

Барилгын салбарын угсралтын байгууллагад ISO9001 стандартыг нэвтрүүлэх нь  
Д.Дэлгэрцэцэг (Бридж констракшн)

Барилгын талбай дахь бетоны ажлын чанар, дотоод хяналт  
Ч.Маралмаа (Эм Си Эс Проперти ХХК)

Мөн барилга угсралт болон барилгын материалын чиглэлээр практикт нэвтэрч буй шинэ техник, технологийн үзэсгэлэн гарна.
Жич: Энэ чиглэлээр оролцох хүсэлтэй  байгууллага хүсэлтээ комисст өгнө үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан