Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Little miss world-2015-ээр монгол охин Б.Одмаа тодорлоо

Олон улсын “Little miss world-2015” тэмцээн Турк улсын Анталия хотноо өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 3-нд болж, шилдгүүдээ тодруулав.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Үй цай” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч 6 настай  Мандах овогтой Гэрэлтэх  тэргүүлж  алмаазан  шигтгээтэй титмийн эзэн болжээ. Мөн улсаа төлөөлөн оролцсон 39 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч 10 настай Б.Одмаа тус тэмцээний "Best Dancer of the World 2015" номинацийн эзэн болжээ.

SBN телевизээс энэхүү олон улсын бяцхан миссын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах шоу төслийг Монголд анх удаа хэрэгжүүлж ялагчаа тэмцээнд оролцуулсан юм. Тэмцээнд "Бяцхан мисс" улсын уралдаан ТТБ, "Азийн модель" агентлаг, ерөнхий ивээн тэтгэгчээр "Наран" групп тус тус хамтран ажиллав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан