Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Г.Сарантунгалагийн сайн үйлсийн аян үргэлжилсээр
Монголын дизайнеруудын холбооны “А” зэрэглэлийн модель, “Эра” модель агентлагийн тайзны алхааны багш, “Miss Mongolia 2015” наадмын шилдэг оролцогч, мисс, модель гээд олон гуншинтай Г.Сарантунгалаг “Эко ирээдүйн төлөө” аян санаачлан эхлүүлээд байгаа. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих, Монголын мянга мянган хүүхэд залуусыг эко ирээдүйг бүтээхэд нь хувь нэмрээ оруулахаар зүтгэж буй аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрээр “My club”, “Ногоон Ази” сан, “Мандах бүртгэл” дээд сургууль, Нийслэлийн 75 дугаар сургуулийн хүүхдүүдтэй хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Зуун мод”-ны аманд мод тарих, арчилж ургуулах тухай практик сургалт зохион байгуулсан байна. Харин энэ удаад буюу ирэх сарын 4-нд “Trash Backet Challenge” арга хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Зуун мод”-ны аманд зохион байгуулахаар болсон байна. Тэрээр өмнө нь “Хоггүй туул гол минь”, “Цацруулагч уут” сайн дурын аян, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ээждээ хайртай” өдөрлөг зохион байгуулж байсан юм.

0 Сэтгэгдэл