Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Уур уурхай уурхайн сайд Р.Жигжид ХБНБУ-д албан айлчлал хийлээ
Уул уурхайн сайд Р.Жигжид ХБНБУ-д энэ сарын 21-24-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Тэрээр ХБНБУ-ын Байгаль орчны сайд Изабелла Тейшера нартай уулзлаа. Мөн  Уул уурхай үндэсний үйлдвэрлэлийн газар, Бразилын уул уурхайн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайд Р.Жигжид ХБНБУ-ын Байгаль орчны сайд Изабелла Тейшератай уулзах үеэр Минаматогийн конвенцийн хүрээнд мөнгөн усны хэрэгцээг хязгаарлах тухай авч буй арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Бразил улс нь тус конвенцид нэгдэх талаар шийдэлд хүрч, тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаа талаараа танилцууллаа. Үүний нэг нь уул уурхайн салбар дахь мөнгөн усны хэрэглээг багасгах ажлыг үр дүнтэй зохион байгуулж байгаа аж.

Монгол улс нь энэхүү үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд уур амьсгалын дулаарал зэрэг дэлхий дахиныг хамаарсан асуудалд хоёр улсын байр суурь нэг байдгийг цохон тэмдэглэлээ.

Бразилын уул уурхай, эрчим хүчний сайдтай уулзах байсан хэдий ч улс төрийн нөхцөл байдлаас хамаарч дэд сайд ноён Луис Эдуардо, Геологи, уул уурхайн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Карлос Ногуеира да Коста Жуниор болон бусад төлөөлөлтэй албан ёсны уулзалт хийлээ.

Тус уулзалтаар хоёр орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийж, харилцан санал солилцсон бөгөөд тулгамдаж буй асуудал болох хууль бусаар ашигт малтмал олборлох, бичил уурхай, орон нутгийн иргэдтэй харилцах асуудал, хөрөнгө оруулалтын болон татварын орчин зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, цаашид харилцан туршлага солилцох боломжтой талаар ярилцав.

Монгол Улс, ХБНБУлс хооронд геологичдыг харилцан солилцож, хайгуулын ажилд оролцуулах саналыг Бразилын талд тавьсан ба Бразилын тал нааштайгаар хүлээн авлаа.

Бразил улс нь дэлхийн ашигт малтмал олборлогч томоохон орнуудын нэг ба төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд эхний 10 дугаар байранд ордог орон юм байна.

Манай хоёр орны уул уурхайн салбарт ижил төстэй тулгамдаж буй олон асуудал байдаг бөгөөд хууль эрхзүйн орчныг шинэчлэх, бичил уурхайн асуудал, түүнийг албажуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын орчныг сайжруулах, уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт, геологийн судалгааны хүрээг тэлэх зэрэг асуудлуудын талаар санал солилцлоо.

Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахад санал нэг байгаагаа Бразилын тал илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан