Агаарын болон төмөр замын зорчигч, ачаа тээврийн эргэлт эрс өсчээ. Төмөр замын тээврээр энэ оны эхний таван сард 8336.4 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор 1594.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1327.5 мянган тонн буюу 18.9 хувь, 115.1 мянган хүн буюу 7.8 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар өссөн байна.
Харин агаарын тээврийн хувьд 1480.4 тонн ачаа хүргэж, давхардсан тоогоор 256.3 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеээс 780.3 тонн буюу 2.1 дахин, 76.8 мянган хүн буюу 42.8 хувиар өсчээ. Ингэснээр агаарын тээврийн салбарын орлого 59 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 12.7 тэрбум төгрөг буюу 27.5 хувиар өссөн байна.