Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамба лам Францис Куба улсыг “ятгав”

Ромын пап, Католик шашны хамба лам Францис өнгөрсөн амралтын өдөр урт замыг туулан Куба улсад албан ёсны айлчлал хийв. Тэрээр айлчлалаа богино хугацаанд хийхийг төлөвлөдөг ч энэ удаад Кубад очиж Раул Кастротой тусгайлан уулзалт зохион байгуулсан байна. Ватиканаас энэхүү уулзалтыг шашны тэргүүний чухал уулзалтын нэг гэдгийг онцлоод шашин төрийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой айлчлал хэмээжээ.

Гэвч уулзалтын зорилго өөр байсан бололтой. Хамба лам Францисыг Раул Кастрогоос өөр зүйл хүссэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Тэрээр Куба улсыг дэлхийн энх тайван байдлыг хадгалж үлдэхийн тулд үнэнч байж чадах эсэхийг лавласан байна. Тодруулбал, католик шашинтай бусад улс орныг дэмжин ажиллах, тэдний үйл хэрэгт Куба улс хувь нэмрээ үнэнчээр оруулах талаар асууж лавласан бололтой.

Ватиканы зүгээс уулзалтыг “Найрсаг болон албан бус” гэж тодотгожээ. Гавана хотод байр­лах Ерөнхийлөгчийн тан­саг өргөөнд хамба ламыг Раул Кастро хүлээн авч уулз­сан бөгөөд нийгэм улс төрийн үйл хэргийн талаар ярилц­сан хэмээн Ватиканы хэвлэ­лийн төлөөлөгч Федерико Ломбарди өгүүлжээ. Нийгэм, цаашдын хөгжлийн талаар хамба лам Раул Кастрогоос асуусан нь маш их нууцлаг зүйл дагуулж байгааг барууны хэвлэлүүд мэдээлсэн. ОХУ-ын сэтгүүлч уулзалтыг үнэнчээр мэдээлэхийг хүссэн байна.

Ватиканд Раул Кастро өөрийн гэр бүлийн 10 хүнийг авчран шашин шүтлэгийн үйлд оролцохыг хамба лам урьсан байна. Харин уулзалтын өмнө танилцуулсан Раул Кастрогийн гэр бүлийн хүмүүс хамба ламыг баяртайгаар хүлээж авсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Өдгөө 89 настай Кастро Куба улсын ирээдүйг хаашаа залж байгааг асуусан асуулт бүх нийтийн анхаарлыг татжээ. Мөн ярианы дунд хамба лам Францис хүн төрөлхтний болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар сууриа илэрхийлсэн байна. Мөн нас өндөр тэргүүнүүд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцжээ.

Айлчлалын өмнө олон мянган кубачууд тайван жагсаал хийж “Коммунист нийгэм хүн бүрийг сайхан амьдрах нөхцөлөөр хангахын тулд хөгжиж явна” гэх мессэжийг өгч амжсан. Хамба лам айлтгалдаа “Куба улс өөрийн хөгжлийн замаар явах нь зөв. Бусад орны адил төстэй нийгмийн, холбоотон орны буруу гэх үйлийг залхаан цээрлүүлж, үргэлж зөв зам руу чиглүүлэх ёстой” гэх далд утгатай зүйлийг ярьсан байна. Аль ч улсад бүхий л нийгэм хөгжлийн сайхан эрин үеийг дагуулдаг. Гэтэл зарим орны буруу үйлдэл тэднийг хар зүйл рүү дагуулсаар байдаг гэсэн өгүүлбэр нь цаагуураа юу хэлээд байгааг Кастро ойлгохыг хичээж байсан гэдгийг барууны хэвлэлүүд мэдээлсэн. Куба ул­сын хэвлэл болон Латин Аме­ри­­кийн хэвлэлийнхэн “Куба улсын нийгмийг хамба лам өөрч­­лөхийг хүсэж байна” гэж бичжээ.

Коммунист нийгэмд олон сайн талууд бий. Дэлхийн ихэнхи улс орнууд энэ нийгмийг даван туулсан. Туулсаар ч байгаа. Гэхдээ Куба улс одоо хөгжлийн арай өөр замаар явах ёстой гэх мэт уур амьсгал айлчлалын үеэр гарчээ. Ийнхүү улс төр, нийгмийн асуудал хөндөн ярилцсан хамба лам түүнд зориулж зассан томоохон тайзыг чиглэн Ерөнхийлөгчийн өргөөнөөс хөдөлсөн. Католик шашинт сүсэгтэн олонд зориул­сан 100 мянган хүний өмнө зас­сан тайз руу хамба лам сургаа­­лиа айлтгахаар очиход л Фран­цисыг өөр санаа агуулан Куба улсад ирсэн гэдгийг гадар­ласан хэмээн хэвлэлүүдэд мэдээлсэн юм.

Куба АНУ-тай найрсаг харилцаатай байсан ч хэдэн 10 жил таагүй харилцаатай байсан нь бүс нутгийн болон улс орных нь хөгжлийг саармагжуулсан гэдэг. Гэвч энэ жилийн хавар АНУ Куба улстай түүхэн харилцаагаа сайжруулж, хоёр улс дипломат харилцаагаа сэргээсэн. Мэдээж Украины үйл явдлаас болж ОХУ-ын холбоотон орнуудтай АНУ  харилцаагаа нэг нэгээр нь сэргээх бодлого баримталж буй. Куба улсын хамгийн сайн холбоотон орон бол ОХУ. Гэвч АНУ-тай сайн харилцаатай байгаа нь ОХУ-ын санааг зовоохгүй байгаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн. Салбар бүрээс Куба улс руу томчууд очин барууны орнуудыг дэмжиж, эдийн засгийн болон хөгжлийн сайхан гарц, цаг үе ирсэн гэж ахин дахин сануулсаар байгаа. Жишээ нь, Олон улсын Валютын сангийн болон дэлхийн төв банкны төлөөлөл Гавана хотод өнгөрсөн зун очиж тус улсын эдийн засгийн талаар уулзалт зохион байгуулсан. Мөн АНУ-ын жижиг дунд үйлдвэрлэгчид Куба улсын зарим нэг салбартай хамтран ажиллах саналыг хүргүүлжээ.

Улсын хөгжилд нөлөөлөх, зээл тусламж, сайн үйлсийн аян зэрэг өмнө нь хэзээ ч Куба ул­сад олгогдож байгаагүй са­налууд АНУ-аар дамжин урс­саар байгааг хэвлэлүүд онцол­соор байна. Цэрэг армийн хөгжлийн талаар цаашлаад бат­лан хамгаалах салбарт хамтран ажиллах санал ирс­нээ Кубын тал нуугаагүй. Ха­рин энэ удаад ард түмний сэтгэл рүү шашин төрөөр дам­­жуу­­лан “өнгийж” байгаа нь хамба ламын айлчлалын жинхэнэ төрхийг харуулах шиг боллоо гэсэн мэдээлэл ОХУ-ын сайтуудад цацагдлаа. Аргентин улсын иргэншилтэй гэх хамба лам Францис дэлхийн үйл хэргийг ийнхүү өөрчлөх, Куба улсыг “ятгах” төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд нутаг буцсан бололтой. Куба улсын сүсэгтэн олонтой уулзсаны дараа тэрээр тус улсын бүх пастеруудтай чухалчлан уулзаж үүрэг өгөөд явжээ. Пастеруудыг сүсэгтэн олонд өөрчлөлт хийх цаг ирсэн гэх мессэжийг дуулгасан талаар зарим хүмүүс уламжилсан. Айлчлалын хүрээнд хамба лам өөрийн мэдлийн хөрөнгөөр шинэ сүм хийд барих тухай сайн мэдээ дуулгаж. Куба улсын Хувьсгалын ордонд хам­ба лам Раул Кастротой уулз­­сан үйл явдлыг хэвлэлүүд олон янзаар тайлбарлаж, түүний дараагийн айлчлалын төлөв­лөгөөг мэдээлж эхэлсэн юм. Куба улсаас АНУ-ыг зорьсон хам­ба лам Обаматай уулзах на­рийн хөтөлбөрийн дагуу явж бай­гаа гэдгийг CNN агентлаг мэдээллээ.

Энэ удаагийн айлчлалаар хамба лам  Католик шашны тэргүүн Куба улсыг өнгөрсөн түүхээр нэг загнах өнгө аястай өгүүлбэр хэлсэн нь олныг цочирдуулсан бололтой. 1998 оны Куба улсын авлига хээл хахууль, эрх баригчдын увайгүй үйлдлийг шүүмжилсэн хамба лам сүсэгтэн олонд дахин ийм алдаа давтахгүй байхыг уриалсан юм. Хамгийн сүүлд 1998 оноос 2012 оны хооронд Ромын Католик шашны тэргүүн хамба лам байсан II гэгээн Жон Паул болон 16 дугаар Бенедикт хамба лам нараас хойш Куба улсад хийж байгаа анхны айлчлал боллоо гэж хэвлэлүүд тэмдэглэсэн.

Айлчлалын хүрээнд АНУ болон Куба улсын Гуантанамо дахь цэргийн баазын сэргээх үйл ажиллагаа тохиролцсон байж болзошгүй гэдгийг цохон ч хэвлэлүүд онцлон дурдсан. Тэгэхдээ баталгаатай баримт хараахан гараагүй байгаа юм. АНУ болон Куба улсын гүүр мэт түүний айлчлал Католик ша­шинтай улс орнуудын анхаар­лын төвд байсан байна. АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн Крис Смит хамба ламын энэхүү айлчлалыг шүүмжлэлтэй хүлээж авч байгаагаа илэрхийл­сэн. Хам­ба лам биш Куба ул­сын даран­гуйлагч гэр бүл ариун ша­шин­тай хамба ламтай уулзсан нь олон муу зүйлийг дагуулах талаар ярьсан байна. Энэ үг, өгүүлбэрээс болж түү­нийг мянга гаруй хүмүүс шүүмжилжээ.

ОХУ-ын үнэн алдартан шашны тэргүүнүүд хамба ламын айлчлалын талаар Риа Новости, Россия-1 зэрэг хэвлэлүүдэд хачирхалтай зүйлс ярьсан байсан. Шашин төр хоёр үргэлж ангид байх ёстой байдаг ч улс төрийн явуулга, ухуулга болох хэрэгсэл нь шашин биш гэдгийг тэд өгүүлжээ. Ромын хамба лам айлчлалынх нь эргэн тойронд болж байгаа бүх зүйлийг дуулж амжилгүй яваа гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн ч дээрх айлчлал хоёр талтай дууссан гэж хэлж болохоор байна. Ромын пап, Католик шашны тэргүүн хамба лам Францис Куба улсад айлчилсан түүхэн үйл явдал өнгөрсөн гурван хоногт өрнөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан